Зоонозын өвчин
Увс аймгийн тэс суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдлээ
13

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байна.
Улмаар 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар батлагдсан.
Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай үеийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэлсэн огноо: 2026.06.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter