You are here: Home / Цаг үеийн / Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хамтран зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан А/218/134 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журам”-ын 4.2 дахь заалтын дагуу тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилтэй холбоотой нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хамтран зохион байгууллаа.
Хамтарсан эрсдэлийн үнэлгээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Экологийн цагдаагийн алба, мөн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд оролцлоо.
Эрсдэлийн үнэлгээний дүнгээр дээрх 6 аймгийн нутаг дэвсгэр дэх тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил цаашид хүний өвчлөлийн тохиолдол болон бүртгэгдэх эрсдэл ДУНД гэж үнэлэгдлээ.
Мэргэжлийн байгууллагууд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.


Нийтэлсэн огноо: 2026.09.10




