Магистр
12019

  • П.Алтангэрэл
  • Д.Алтантогтох
  • Д.Батжав
  • Б.Батцэцэг
  • Ж.Батцэцэг
  • Х.Бурмаа
  • Ч.Ганцэцэг
  • Л.Роломжав
  • Б.Хажидмаа
  • Ц.Хишигжаргал

УДИРДЛАГЫН УХААНЫ МАГИСТР ПҮРЭВМЯГМАР АЛТАНГЭРЭЛ

Сургалтын менежер

Боловсрол

  • 2004 онд Архангай аймаг Ихтамир сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 2004-2008 oнд ЭМШУИС-ийн НЭМСургуулийг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн.
  • 2014 онд “Гадаадын хөрөнгө оруулалттай компаний хүний нөөцийн удирдлага” сэдвээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн сургуулийг удирдлагын ухаан магистр зэргийг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага

Тус төвийн Эрдэм шинжилгээ сургалт мэдээлэл технологийн албаны Сургалтын менежер П. Алтангэрэл нь улсад 10 гаруй жил идэвх, зүтгэлтэй ажиллаж байна.

2008-2010 онд СХД Нэгдсэн эмнэлэгт Даатгалын эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй, жил бүр байгууллагын төсвийг давуулан биелүүлж ажилласан.

2014-2015 онд ЭМЯ дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Заавал хэвшүүлэх 21 дадалыг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажилласан.

2015 оны 05 дугаар сараас Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд статистикч их эмчээр орж ажиллан төвийн статистик үзүүлэлтийн 2015, 2016 оны дугааруудыг бэлтгэх, эмхэтгэн гаргасан. Зоонозын өвчний чиглэлээр 2 жил тутам зохион байгуулагддаг Олон улсын хурлыг 2015, 2017 онуудад амжилттай зохион байгуулахад оролцсон.

2016 оны 5 сараас Хүний нөөцийн менжерээр ажллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа тус төвийн 2017-2021 оныд хэрэгжүүлэх Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг батлуулсан.

2018 оны 9 сараас тус төвийн төгсөлтийн дараах сургалт хариуцан ажиллаж байна. төгсөлтийн дараах сургалт, эмч ажилчдын тасралтгүй явуулсаар ирсэн. Ажиллах хугацаандаа төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт болох “Зоонозын өвчин судлал” сургалтын хөтөлбөрийг батлуулан 2018 оноос сургалтын зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд 24 мэргэжилтнийг  “Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлээр сурган төгсөгжөө. Мөн “Эмнэлгийн ариутгал судлал” төрөлжсөн мэргэшлийн сургалтыг 3 удаа зохион байгуулж нийтдээ 80 гаруй мэргэжилтнийг тус сургалтд хамруулан төрөлжсөн мэргэшил олгсон байна.

Шагнал

  • 2018 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”,
  • 2021 онд ЭМХТ-ийн  “Эрүүл мэндийн хөгжлийн төлөө” шагналаар тус тус шагнагдсан.

БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТР ДОНИДДЭМБЭРЭЛ ОВОГТОЙ АЛТАНТОГТОХ

Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албаны дарга

Боловсрол

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2005 онд дүүргэж, Монгол Улсын Их Сургуулийг Биологич, Амьтан судлагч мэргэжлээр 2009 онд төгссөн. 2010-2013 онд Монгол Улсын Их Сургуульд “Дорнод Монголын үлийн цагаан оготны (Lasipodomys brandti Raddi, 1861) популяцийн төлөв байдал ба хээрийн зонхилогч мах идэшт шувуудын экологи” сэдвээр биологийн шинжлэх ухааны магистр хамгаалсан. Энэхүү судалгааны ажил нь Монгол орны хээрт өргөн тархсан үлийн цагаан оготны популяцийн төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох ба үлийн цагаан оготноор зонхилон хооллогч мах идэшт шувуудын харилцаанд тулгуурлан хуурай хээрийн экосистемийн төлөв байдлыг үнэлэхэд чиглэгдсэн. Судалгааны үр дүнд үлийн цагаан оготны популяцийн тархалт, нягтшил нь тодорхой динамикт оршдог бөгөөд үлийн цагаан оготно нь популяцийн нягтшил өндөр үедээ бэлчээрлэлтийн нөлөөнд их, дунд, бага өртсөн бүх хээрийн бүх амьдрах орчинд хаяагүй тархдаг бол нягтшил бага үедээ бэлчээрлэлтийн нөлөөнд зөвхөн их өртсөн талбайд тархаж байв. Үлийн цагаан оготны популяцийн динамик нь түүгээр зонхилон хооллогч мах идэшт шувуудын зүйлийн олон янз байдал болон элбэгшилийг нөхцөлдүүлдэг бөгөөд энэ зүйл оготны популяцийн өсөлт, бууралтыг дам илэрхийлэх үзүүлэлт болж байна. хээрийн түгээмэл махчин шувуудын нэг болох Шилийн сарын элбэгшилээр дамжуулан үлийн цагаан оготны олширлын мониторинг хийх боломжтой.

Шилийн сар, идлэг шонхор, хээрийн бүргэд зэрэг мах идэшт шувуудын ангаахайн тоо нь үлийн цагаан оготны нягтшил, агаарын дундаж температур, хур тунадасны хэмжээнээс шууд хамааралтай болох нь тогтоогдсон.

2017 оноос Хөдөө Аж ахуй Их Сургуулийн Мал эмнэлгийн сургуульд докторантурт суралцаж байна.

Мэргэжлийн сургалт, дамжаа

  • 2007 онд “Төв Азийн усны нэгдсэн менежмент” /МоМо/ сэдэвт Монгол-Германы хамтарсан “Гол горхины экологи, усны нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд зохион байгуулсан “Гол горхины экологийн арга зүй” сэдэвт хээрийн сургалт
  • 2006 онд МУИС-ийн дэргэдэх “Степ Форвард Программ”-ийн хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр, Хан Хэнтийн Дархан Цаазат газарт зохиогдсон “Экологийн судалгааны аргууд ба өгөгдөлд анализ хийх” сэдэвт хээрийн сургалт.
  • 2006 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Борзонгийн говьд МУИС-ийн дэргэдэх “Степ Форвард Программ”-ийн хүрээнд зохиогдсон “Цөлийн экологи ба тооллого хийх арга” сэдэвт хээрийн сургалт.
  • 2021 онд АНУ-ын Тайланд дах Зэвсэгт хүчний харъяа Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Humane Care and Use of Laboratory Animals” сэдэвт сургалт.

Ажлын туршлага

Д.Алтантогтох нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2013 оноос хойш салбарт 9 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Д.Алтантогтох нь 2013 онд амьтан судлагч, 2013-2015 онд Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны тасгийн эрхлэгч, 2015-2016 онд эрдэм шинжилгээний ажилтан, 2016 оноос одоог хүртэл Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албаны даргаар ажиллаж байна.

Д.Алтантогтох нь АНУ-ын Тайланд дах Зэвсэгт хүчний харъяа Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтарсан судалгааны төслийн зохицуулагчаар 2019 оноос ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийг дэмжих сан, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн 8 төсөлт ажлын зохицуулагчаар ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн.

Төвийн эрдэм шинжилгээ, төгсөлтийн дараах сургалт, мэдээлэлийн технологийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, сургалтын болон туршилт судалгааны лабораторийн чадавхийг сайжруулах, орчин үеийн судалгаа шинжилгээний ололт, амжилтыг нэвтрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн мэдээлэл, технологийн дэвшлийг төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр шинэ санаачлага гарган Зоонозын өвчиний мэдээллийн сан байгуулах, төвийн цахим хуудасыг шинэчлэн хөгжүүлэх, төгсөлтийн дараах сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлыг удирдан ажиллаж байна.

Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хангаж, Биологичийн дээшлүүлэх сургалтыг Монголын Халдварт өвчинтэй Тэмцэх Үндэсний холбоотой хамтран зохион байгуулж үндэсний болон орон нутгийн төвүүдийн биологич, амьтан судлагч нарыг сургаж, чадавхжуулах ажлыг зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээний бүтээл

Д.Алтантогтох нь эрдэм шинжилгээний 20 шахам илтгэл, өгүүлэл, 4 гарын авлага боловсруулж нийтийн хүртээл болгосон ба бүтээлүүдээс олон улсын судлаачид ишлэл авсаар байна. Тус төвөөс зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж, 21-23 дугаар бүтээлийг хянан тохиолдуулах, эмхэтгэж гаргахад оролцсон.

БИОЛОГИЙН УХААНЫ МАГИСТР ДАЛАЙХҮҮГИЙН БАТЖАВ

Амьтан судлаач

Боловсрол

ЕБС-ийг 1993 онд, МУБИС-ийг “Биологи-Байгаль шинжлэлийн багш” мэргэжилээр 1997 онд тус тус төгсөж 2005 онд магистрын зэрэг хамгаалсан. БГХӨЭСТ-д 2000 онд, Казахстан улсад 2010 онд “Гоц халдвартын биологич”-ийн мэргэжил олгох дамжаа дүүргэсэн. 2020 оноос Улаанбаатар их сургуулийн докторантурт суралцаж байна.

Ажлын туршлага

Д.Батжав нь улсад 23 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллсан бөгөөд 1998 онд ШУА-ын Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1999-2004 онд БГХӨЭСТ-д амьтан судлагч, 2004-2006 онд ШУА-ын Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээий ажилтан, 2006-2012 онд ЗӨСҮТ-д амьтан судлагч, секторын эрхэгч, 2013-2017 онд НЗӨСТ-д амьтан судлагч, Тархар судлалын тасгийн эрхлэгч, 2017-2019 онд ЗӨСҮТ-д нийгмийн эрүүл мэндийн судлаач, 2019 онд амьтан судлагч 2019-2020 онд НЭМТШУА-ны даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2020 оноос тус төвийн Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албанд Амьтан судлагчаар ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа тарваган тахал, хачигт халдвар, шувууны томуу, боом өвчний байгалийн голомтын тандалт судалгаанд ажиллахын зэрэгцээ “Хээрийн шинжилгээний арга зүй” гарын авлага, эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл өгүүлэл, гадаадад,  дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд хэвлүүлсэн. Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй “Гоц 1”, Койка олон улсын санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлт болон дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналт сэргийлэлтийг сайжруулах ”, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилттэй “Дулаарлаас үүдэлтэй тарваган тахлын байгалийн голомтын тархалтын өөрчлөлт, хөдлөл зүй, хүн амын өртөх эрсдлийн судалгаа” зэрэг төсөлт ажлуудад гүйцэтгэгчээр ажилласан.

Эрдэм шинжилгээ

Д.Батжав нь ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн чиглэлээр 30 гаруй илтгэл, өгүүлэл бичиж, ном, нэг сэдэвт бүтээл 2-ыг хэвлүүлсэн юм.

Шагнал

  • 2002 онд Нийслэлийн Эрүүл мэндийн “Хүндэт өргөмжлөл”
  • 2003 онд ЗӨСҮТөвийн “Байгууллагын оны тэргүүний ажилтан”
  • 2009 онд Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”
  • 2011 онд Онцгой байдлын ерөнхий гарын “Хүндэт өргөмжлөл”
  • 2015 онд Нийслэлийн ЗӨСТ-ийн “Байгууллагын оны тэргүүний ажилтан”
  • 2015 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2021 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан.

ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТР БАЯНБАТЫН БАТЦЭЦЭГ

Биохимич, биотехнологич

Боловсрол

  • Монгол Улсын Их Сургуулийг 2005 онд Биотехнологич-Микробиологич мэргэжлээр төгссөн.
  • Б.Батцэцэг нь 2011-2013 онд МУИС-ын ББС-ийн Биохими-Био органик химийн тэнхимд “Тарваган тахал өвчний оношилгооны бактериофаг хуурайшуулах
  • 2008 онд “Байгалийн голомтот халдварт өвчнүүдийн эпизоотологи, эпидемиологи” сэдэвт сургалт, 2010 онд Гоц халдвартын эмчийн мэргэжил олгох 3 сарын курс, “Байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчин” сэдэвт сургалт, 2011 онд Казакстан улсад “Disinfection and decontamination.Nutrient media selection and preparation for the diagnosis of especially dangerous infections” сэдэвт мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн.

Ажлын туршлага

Тус төвийн Ариутгал халдваргүйтгэл- Био үйлдвэрлэлийн тасгийн биохимич, биотехнологич Б.Батцэцэг нь зоонозын өвчин судлалын салбарт тасралтгүй 15 жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Б.Батцэцэг нь ЗӨСТөвийн лабораториудын судалгаа шинжилгээний хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж хүний өвчлөлийн дуудлага, лабораторийн шинжилгээний бэлэн байдал, хяналтын болон захиалгат шинжилгээ оношилгоонд шаардлагатай нийт 35 төрлийн 5661.3 литр үндсэн тэжээлт орчин, 205 төрлийн 910.79 литр ялган оношлох тэжээлт орчин, 213 төрлийн 2484.97 литр будаг урвалж уусмал, 27 төрлийн 63000 ширхэг будаг шингээсэн цаасыг технологийн дагуу чанарын шаардлага хангаж  үйлдвэрлэсэн. Тарваган тахал, хуурмаг сүрьеэ, боом  өвчний оношилгооны нян залгиурууд 3448 мл-ийг  үйлдвэрлэж төвийн лабораториуд болон орон нутаг дахь төвүүдийн оношилгоо шинжилгээнд нийлүүлсэн.

Тэжээлт орчин будаг урвалжийн рН тодорхойлох, амино азотын хэмжээг тодорхойлох, тэжээлт орчны давсны хэмжээ, формалины идэвхи, фенолын агууламж тодорхойлох гэх зэрэг чанарын шинжилгээг 150 гаруй удаа хийж гүйцэтгэн шинээр 2010 оноос төвийн хэмжээнд хэрэглэж буй ариутгал халдваргүйтгэлийн бодисын идэвхи чанарыг ” Морын “ болон “Тиосульфит натрийн” аргаар шинжлэх гэх мэт ариутгал, халдваргүйтгэлийн бодис болон тэжээлт орчин био бэлдмэлүүдэд хийгдэх 25 төрлийн химийн шинжилгээний арга зүйг шинээр нэвтрүүлэн шинжилгээг тогтмол хийн ажиллаж байна.

13 аймаг, 1 дүүргийн ЗӨСТөвүүдийн захиалгаар нийт 100 нэр  төрлийн 3653.32 литр үндсэн болон ялган оношлох тэжээлт орчин, будаг урвалж уусмал, 3 төрлийн оношилгооны бактериофаг 1456 мл, 27 төрлийн будаг урвалж шингээсэн цаас 42040ш, 2013.15 г, 1.9л химийн бодисыг нийлүүлсэн.

Ажиллах хугацаандаа 30 гаруй нэр төрлийн ялган оношлох тэжээлт орчин, 176 нэр төрлийн будаг урвалж уусмалыг шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж лабораториор туршигдан хэрэглээнд нийлүүлэгдэж байна.

Алба тасгийн мэргэжилтнүүдийн хамт “Боомын оношлогооны нян залгиур: ҮФӨ 0017- 2013,“Тарваган тахлын оношлогооны нян залгиур:ҮФӨ 0018- 2013 “Хуурмаг сүрьеэгийн оношлогооны нян залгиур: ҮФӨ 0019- 2013 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэлүүд боловсруулж ЗӨСҮТ-ийн мэргэжлийн зөвлөл болон ЭМЯ-ны хүний эмийн зөвлөл, биологи-биотехнологийн мэргэжлийн зөвлөлийн хурлуудаар тус тус хэлэлцүүлж 2013 онд ЭМЯ-ны дэргэдэх фармакопейн үндэсний хороогоор батлуулсан.

Мөн тэжээлт орчин савлалтын лабораторид ажиллах зааварчилгаа, нэмэлттэй баяжуулсан зарим тэжээлт орчин бэлтгэх арга зүйг боловсруулж, ЗӨСҮТөвийн 2007-2011 оны химийн бодисын зарцуулалтын судалгаа, 2010-2015 оны Био үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй судалгаа /үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, лабораторит болон орон нутагт  нийлүүлсэн био бэлдмэл, ашигласан химийн бодис, хэрэгцээг хангасан байдал/-г хийж гүйцэтгэсэн.

2010 онд тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийн оношилгооны нян залгиурын хадгалалтын хугацааг тогтоох, 2011-2013 онд оношилгооны бактериофаг хуурайшуулах судалгаа, 2015-2016 онд микробиологийн оношилгооны үндсэн тэжээлт орчны зарим түүхий эдүүдийг хуурайшуулах, нянгийн биохимийн идэвхи тодорхойлох нүүрс ус шингээсэн цаасан диск үйлдвэрлэх туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2012 онд “Тарваган тахал, хуурмаг сүрьеэ өвчний үүсгэгчийн оношилгооны бактериофаг хуурайшуулах судалгаа” сэдэвт төслийг төвийн бусад мэргэжилтнүүдийн хамт боловсруулж 2012-2014 оны хугацаанд БСШУЯам, ШУТСантай хамтран хэрэгжүүлж үндсэн гүйцэтгэгчээр ажилласан.

2017 онд “Зарим зоонозын халдварт өвчний оношилгооны тэжээлт орчин хуурайшуулах технологи”  сэдэвт төсөл бичиж эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Эрүүл мэндийн яамны  2018 оноос хэрэгжих шинжлэх ухаан, технологийн захиалгат төсөлд хүргүүлсэн.

Эрдэм шинжилгээний бүтээл

Б.Батцэцэг нь төвийн ерөнхий захирлын тушаалаар 23 төрлийн үндсэн тэжээлт орчин, 183 төрлийн ялган оношлох тэжээлт орчин, 213 төрлийн будаг урвалж, уусмал, 7 төрлийн  будаг шингээсэн цаас бэлтгэх арга зүйг багтаасан “Микробиологийн тэжээлт орчин, будаг урвалж үйлдвэрлэлийн технологийн заавар”, “Yersinia pestis –ийн оношлогооны шингэн нян залгиур бэлтгэх технологийн заавар”, “Yersinia pseudotuberculosis – ийн оношлогооны шингэн нян залгиур бэлтгэх технологийн заавар”, “Bacillus anthracis-ийн  оношлогооны шингэн нян залгиур бэлтгэх технологийн заавар”, “Үндсэн тэжээлт орчин бэлтгэх стандарт ажиллагааны заавар”, “Химийн лабораторит ажиллах аюулгүй ажиллагааны заавар”, “Тэжээлт орчин, будаг урвалжийн ангилал”, “Химийн шинжилгээний аргазүй заавар”, “Микробиологийн тэжээлт орчин, будаг урвалж үйлдвэрлэх технологийн заавар II”, “Оношилгооны нян залгиур хуурайшуулах технологийн заавар”, “Нянгийн биохимийн идэвхи тодорхойлох нүүрс ус шингээсэн цаасан зээрэнцэг бэлтгэх технологийн заавар”-ыг тус тус боловсруулж батлуулан тасгийн үйл ажиллагаанд мөрдөж  ажиллаж байна. Мөн 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн. 2021 оноос Зоонозын халдварт өвчний оношилгооны тэжээлт орчин био бэлдмэлийг тоосруулан хатаагч төхөөрөмжөөр хуурайшуулах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Шагнал

2010 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, ЗӨСҮТ-ийн 80-н жилийн ойн медаль, 2012 онд ЗӨСҮТ-ийн “Байгууллагын аварга ажилтан” өргөмжлөл, 2015 онд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2016 онд ЗӨСҮТ-ийн “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” өргөмжлөл, 2017 онд Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг” -ээр тус тус шагнагдаж байсан.

БИОЛОГИЙН УХААНЫ МАГИСТР ЖИГЖАВЫН БАТЦЭЦЭГ

Биологич, шимэгч судлаач

Боловсрол

  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургууль дүүргэсэн.
  • Монгол Улсын Их Сургуулийн Биологийн Факультетэд суралцаж Биологич/Биологийн багш мэргэжил эзэмшсэн.
  • Монгол улсын их сургуульд 1998 онд “Өмнөговь аймгийн Гурван Сайхан уулын монгол огдойн паразитын судалгаа” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.
  • Монгол улсын их сургуульд 2002 онд “Бэлчээрийн маллагаатай хонины экологи, биологийн харилцан хамаарал” сэдвээр Биологийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

Тус төвийн Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирлагын албаны Биологич  Ж.Батцэцэг нь улсад 23 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан. НҮБ-ын ХҮСанагас хэрэгжүүлсэн “Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд” MON/97/PO4) төслийн ажилтан, Үндэсний Статистикийн газарт оператороор ажиллаж байсан.  Тус төвд биологич, шимэгч судлагчаар тасралтгүй 20 жил ажиллаж байна. Ж.Батцэцэг нь 2002 оноос байгалийн голомтот халдварт өвчний гадны шимэгчийн судалгаа, амьтан судлалын судалгаа шинжилгээ; 2007 оноос ЗӨСҮТөвөөс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бүтээлийн редакцийн зөвлөлд редакцийн зөвлөлиийн гишүүн; 2011-2013 онд ШУТСангийн санхүүжилтээр хийгдсэн “Монгол орны хачигт энцефалитын үүсгэгчийн нутгийн омгийн генийн судалгаа” төслийн ажилтан; 2010-2012 онд КОЙКА төслийн санхүүжилтээр хийгдсэн “Дамжуулагчаар дамждаг өвчний тархалт, уур амьсгалын өөрчлөлт” төслийн судлаач; 2009-2010 ХБНГУ-ын Бундесбергийн Микробиологийн Хүрээлэнтэй хачгаар дамжих халдварт өвчний судалгаанд биологич; 2005-2008 ӨМӨЗО, БНХАУ-ын Хөл хориот өвчний судлах төвтэй хамтарсан судалгаанд биологичоор тус тус  ажилласан.

Эрдэм шинжилгээний бүтээл

Ж. Батцэцэг нь Хумхаа өвчний тандалт, шимэгч судлалын лабораторийн журам (2014), Хачгаар дамжих халдварт  өвчний хяналт сэргийлэлтийн удирдамж (2012), Хачгаар дамждаг халдварт өвчний тандалтын заавар (2018), Шумуулаар дамждаг халдварт өвчний тандалтын заавар (2020) зэрэг заавар, журам, стандарт боловсруулсан. Олон улсын сэтгүүлд өгүүлэл-7, дотоодын сэтгүүлд-10 гаруй өгүүлэл хэвлүүлж илтгэл хэлэлцүүлсэн.

Шагнал

  • 2021 “Хөдөлмөрийн хүндэт медаль”
  • 2014 “Эмнэлгийн тэргүүний ажилтан”
  • 2009 ЭМЯ, “Жуух бичиг”
  • 2007 МЗХ, “Тэргүүний сэхээтэн залуу” шагналаар тус тус шагнагдсан.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГИСТР ХОРОЛЖАВЫН БУРМАА

Статистикч эмч

Боловсрол

Улаанбаатар хотын 7-р дунд сургууль 1979-1989 дүүргэж, Сувилагчийн сургуулийг 1989-1991 онд сувилагч, /диплом/ мэргэжилээр, АУИС-ын харьяа УАУК 1993-1997 Сувилгаа эмчилгээний арга зүйч /бакалавар/, анхны элсэгч, ЭМШУИС 2010 – 2013 онд Анагаах ухааны доктор, профессор Г.Даваа, М.Дармаа, З.Адъяасүрэн, Ж.Батаа нарын удирдлагаар “Боом өвчний тархалт, тархвар судлалын онцлог” нэг сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн магистр, АШУҮИС “ Боом өвчний тархвар зүйн судалгаа” нэг сэдэвт докторын судалгааны ажил бичиж байна. Энэхүү нэг сэдэвт магистрын ажлын бүтээл нь боомын хүн, мал, өсгөвөр илрэлтийг нэгтгэн байгалийн голомтыг газарзүйн засаг захиргааны хуваарийн нэгжээр км2 тооцож гаргасан байна. Боом өвчний эпидемиологийн онцлогийг тодорхойлсон байна. Анагаах ухааны салбарт уг сэдвээр хийсэн анхны ажил бөгөөд хүний өвчлөлийн тархвар судлалын онцлогыг тогтоосон байна.

Мэргэжлийн сургалт, дамжаа

  • 1992онд Мэргэжил дээшлүүлэх төвийн Сэргийлэх тарилгын сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 1997онд For successful participation and completion of the leadership development course and first responder life saving course conducted during balance magic
  • 1999онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн Гоц халдварт эмчийн мэргэжил олгох сургалт
  • 2007онд Эрүүл мэндийн үндэсний төв Ангаахын шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан HEALTH STATISTICIAN мэргэжил олгох сургалт
  • 2014онд Cyber University for Health (ICUH) сургуулийн Public Health Certificate Programm,
  • 2015онд Швейцарийн хөгжлийн агентлаг малын эрүүл мэнд төслөөс зохион байгуулсан Хүн, мал эмнэлэгийн мэргэжилтнүүдийн эпидемиологийн мэдлэгийг бэхжүүлэх нь сэдэвт онол, практикийн сургалт

Ажлын туршлага

Х.Бурмаа нь зоонозын өвчин судлалын салбарт 23 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Нийслэлийн иргэдийг тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 1998-1999 оны 7-11 дүгээр саруудад Халдвар судлалын хяналт, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон зохион байгуулж, халдвар судлалын заалтаар хөл хорионы арга хэмжээнд 73 автомашин, 784 хүнд эрүүл мэндийн үзлэг судалгаа хийж, тархвар судлалын холбогдлыг судлан тогтоож хот руу нэвтрүүлсэн байна. Биоүйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож Хөвсгөл аймгаас илрүүлсэн байгалийн фагийг тэтгэж музейд шилжүүлэх, оношилгооны 2-3 нэр төрлийн тарваган тахал, боом, хуурмаг сүрьеэгийн нян цөлмүүр, үндсэн тэжээлт орчин 280 л, ялган оношлох тэжээлт орчин 220 л, будаг урвалж 65 л тус тус үйлдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Хүн амыг зоонозын өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааны ажилд оролцож тарваган тахал болон бусад байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 5-6 төрлийн 13300 санамж, 1500 зурагт хуудсыг боловсруулж, радиод, сониноор тус бүр 2 удаа, телевизээр 5 удаа тус тус эрүүл мэндийн сурталчилгаа хийсэн. Нийслэлийн хэмжээнд гарсан мэрэгчийн дуудлаганы 28 материал, постын 2 материал, хот орчимын отряд шинжилгээний 10 материалд лабораторийн шинжилгээ хийж богино хугацаанд хариуг гаргаж ажилласан. Дуудлага хяналтын хариуцлагатай жижүүрээр 150 гаруй удаа ажиллаж дуудлагын бэлэн байдал хангаж тарваган тахал, холер, боом, хот орчмын дуудлага, мэрэгчийн дуудлага, шимэгчийн дуудлага, халдваргүйтгэлийн дуудлагын авдруудыг хянан шалгаж нөхөн хангалтыг хийж ажилласан. Байгалийн голомтот шинэ ба сэргэн тархах халдварт өвчнөөс хүн амыг сэргийлэх дархлаажуулалтын ажилд оролцож ХӨСҮТөвөөс тарваган тахал, боом хачигт энцефалит, галзуугийн вакцин ийлдэсийг хүлээн авч захиалгын дагуу орон нутагт хүрүүлсэн. БГХӨСҮТөвийн ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 320 удаа, байнгын болон эцсийн халдваргүйтгэлд 349 удаа, тарваганы арьс халдвар судлалын заалтаар халдваргүйтгэхэд тус тус хяналт тавьж ажиллаж байв. Тахал, боом, хачигт халдварын хот орчмын байгалийн голомт хяналтын шинжилгээ, холер, боомын хяналтын шинжилгээнд ажиллаж тархвар судлалын дүгнэлт гаргасан. Тарваган тахлын мэргэжлийн багаар ажиллаж 1928-2009 онд тарваган тахал судалын чиглэлээр хэвлэгдсэн эрдэм судлалын илтгэл, өгүүллийг нэгтгэн “Тарваган тахал судлалын товчоон” номыг эмхтгэсэн байна. 2007 оноос тус төвийн статистикчээр ажиллаж сүүлийн 30 жилийн тоон үзүүлэлтийг нэгтэн гаргаж байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний тархалтыг газрын зургийн программд оруулсан. Зоонозын өвчний статистик мэдээг сар, улирал, жилээр гаргаж ЭМХТ-д мэдээлэх ажлыг тогтмол хийж ирсэн. Тус төвийн жилийн эцсийн хүн хүч, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны тайланг жил бүр хуваарийн дагуу гаргаж улсын мэдээнд оруулан ажиллаж байна. Мөн зоонозын өвчний статистик мэдээллийг жил бүр эмхэтгэн гаргах ажлыг санаачлан хийж 2005-2020 онд тогтмолжуулан эмхэтгэж гаргасан. Тарваган тахал, боом, галзуу өвчнөөр судалгааны жижиг гарын авлага гаргаж албан хэрэгцээнд ашиглаж байна. Хачигт халдвар, тарваган тахал өвчнөөс сэргийлье интерактив CD- гарын авлага хийхэд хамтарч ажилласан. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Хүн малын эмнэлгийн хамтарсан баруун бүсийг төлөөлж Баян –өлгий аймагт 1 сар бруцеллёзын тархалт, вакцинжуулалтын дараахь хяналт үнэлгээний багт ажиллаж баруун бүсийн бруцеллёз өвчний тархалтыг тогтооход оролцсон. Дэлхий нийтээр тархсан цар тахлын үед УОК, ЭМСайдын тушаалын Корона (COVID-19) өндөр эрсдэлтэй цаг хугацаанд хүлээсэн үүргийнхээ дагуу. Үүнд: Халдвар хамгаалалын хамгаалах хувцас өмсөж тайлах видео бичлэг багаараа хийж олны хүртээл болгосон. Халдварын голомтонд эцсийн халдваргүйтгэлийг тусгаарлах байр, онгоцоор ирсэн зорчигчид, ачаа тээш, автомашин, өвчтөний амьдарч байсан орон сууц, гэр, нүхэн жорлон, нийтийн эзэмшилийн талбай зэрэгт халдваргүйтгэл хийж, халдварын тархалттай зэрэгцэн онлайн программ хангамж эрчимтэй хөгжиж мэдээлэл харилцаа холбоо шуурхай солилцох зүй ёсны шаардлага тулгарч удирдах дээд байгууллага болон иргэдэд шинжилгээний хариу цаг алдалгүй хүргэх зорилгоор хэд хэдэн шинэ программ хангамж нэвтэрсэн байна. Зоонозын мэдээлэлийн систем буюу ZIS программ хангамжинд нэвтэрч app.nczd.gov.mn .бүртгэгдсэн өвчлөлийн мэдээлэл авч ЭМХТөвийн мэдээлж ажиллсан байна. Өдөр тутамын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг VIBER -r холбогдож ажилласан хүний тоо, PCR шинжилгээнд хамрагдсан эмнэлгийн ажилтаны тоо авсан. ЭМЯ, ЭМХТөвөөс нэвтрүүлсэн мэдээллийн нэгтгэсэн программ хангамж Burtgel,mohs.mn апп ашиглаж өдөр тутам буюу жилийн өдөр бүр ЗХӨ Мэдээ, PCR хамрагдсан эмч ажилтаны мэдээ, короновирусын оношилгоо, халдваргүйтгэлд ажилласан эмч, эмнэлгийн ажилтаны тоо мэдээ зэргийг хүргүүлсэн.

  • 2020 оны эрүүл мэндийн тусгай төвүүдээс гаргадаг тайлан мөн цахимжсан. Өөрийн байгууллагын тайлан мэдээг Hinfo-stata тайлангийн системд тайлан оруулж, хүргүүлж ажилласан байна.
  • УОК-ийн халдваргүйтгэлийн мэдээг https://shtab.gov.mn программд мэдээг оруулж улсын нийт мэдээг нэгтгэж өдөр бүр йвуулж байна.

Эрдэм шинжилгээний бүтээл

Нэг сэдэвт бүтээл 1, ном гарын авлага 7, мэдээлэл сэтгүүл 13, гадаад дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл 50 гаруй бүтээлүүдийг хэвлүүлэн нийтийн хүртээл болгож, мэргэжлийн холбогдолтой мэдээлэл сэтгүүл 33,34 дугаарын редакцийн гишүүнээр ажилласан.. АШУҮИС-ын НЭМСудлаачын баклаврын зэргийн оюутануудад 3 болон 5 дамжаануудад Зоонозын халдвар-ын талаар, агуулагч, дамжуулагч, байгалийн голомт өвчний хариу арга хэмжээ, хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал, зэргээр лекц, дадлга хичээл, танилцуулах сургалтыг 2010 оноос тасралтгүй явуулсан байна. Хоролжавын Бурмаагийн судалгааны бүтээлүүд 2021 оны 8-р сарын 3-ны байдлаар https://scholar.google.com/-д Citations 268 h-index 28 I 10-index 1 ишлэлтэй байна.

Шагнал

Хоролжавын Бурмаагийн хөдөлмөр бүтээлийг үнэлж төр засгаас дараах шагналуудыг гардуулсан байна.

  • 2001 Нийслэлийн эрүүл мэндийн Тэргүүний ажилтан
  • 2007 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2008 Эрүүл мэндийн яамны жуух бичиг
  • 2012 Үндэсний статистикийн хорооны Жуух бичиг
  • 2014 Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан
  • 2017 Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2021 Алтан гадас одон тус тус шагнагдсан.

ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТР ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ГАНЦЭЦЭГ

Судлаач генетикч

Боловсрол

  • Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийг 2007 онд төгссөн.
  • Монгол Улсын Их сургууль-Биологи, Биотехнологийн Сургуулийг Биологи-Молекул биологи генетикч мэргэжилээр 2011 онд төгсөж, “Үлийн цагаан оготны микросателлитын судалгаа” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургуулийг ОУ-ын эдийн засагч мэргэжлээр 2012 онд төгссөн.
  • Монгол Улсын Их Сургууль – Шинжлэх ухааны сургуульд Молекул биологи, генетикийн чиглэлээр 2014 онд шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

Ч.Ганцэцэг нь 2011-2014 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургуульд сургалтын менежер, багш, 2015-2019 онд Биокомбинат улсын төсөвт үйлдвэрт биохимич, 2019 оноос одоог хүртэл тус төвд судлаач генетикчээр тус тус ажилласан.

Ч.Ганцэцэг нь Доктор Н.Батсайханы удирдлагаар  Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд  “Монгол оронд тархсан үлийн цагаан оготны генетикийн судалгаа”-нд оролцож сэдвийн хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Хөдөө Аж ахуйн Их Сургуулийн Газар тариалан – Биотехнологийн лабораторид Профессор Ши Дазаогийн заавраар  “Микросателлит” судалгааны аргазүй; АШУҮИС-ийн багш  доктор М. Наранхажид, МУИС-ШУС-ийн багш доктор профессор Д. Баярлхагва нарын удирдлагаар “Улаанбаатар хотын нохойн популяцид халдварласан Мезоцестойдесыг илрүүлэх, рибосомын 12 S rna кодлогч генийн нуклеотидын дараалал тогтоох”  судалгааны ажлын хүрээнд хээрийн болон лабораторийн шинжилгээний аргазүй; Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн молекул биологийг лабораторид “Хүний цусны ийлдэснээс  Гепатит В, С вирусын ELISIA оншилгоо” чиглэлээр лабораторийн шинжилгээний аргазүй; МУИС-ББС Биоорганикхимийн лабораторид “Монгол орны зарим эмийн ургамлын бактерийн эсрэг идэвх тодорхойлох” сэдвийн хүрээнд хээрийн болон лабораторийн шинжилгээни эзэмшсэн.

Эрдэм шинжилгээний бүтээл

Тэрээр 2012 оноос зоонозын шалтгаант халдварт өвчний судалгаа, эрдэм шинжилгээний ажил тасралтгүй хийж, 2015 онд Монгол Улсын Оюуны өмчийн газраас “Cox1 генийн дараалал ашиглан Mesocestoides өвчин үүсгэгчийг тодорхойлох молекул биологийн арга” сэдвээр оюуны өмчийн “Шинэ бүтээлийн патент” авсан. Нэг сэдэвт бүтээл-2, олон улсад өгүүлэл-2, дотоодод өгүүлэл-10 тойм судалгаа-1 тус тус хэвлүүлсэн.

Шагнал

  • Монголын Залуучуудын Холбооны Залуучуудын хөдөлмөрийн Алдар медалиар 2015 онд шагнуулсан.
  • “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хуралд “Монгол орны зарим махчин амьтдад халдварласан мезоцестойдесийн Cox1 болон 12S rRNA генийн молекул генетикийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж дэд байр эзлэсэн ба Осорын Шагдарсүрэн Сангийн нэрэмжит шагналаар шагнуулсан.

АНАГААХ УХААНЫ МАГИСТР ЛХҮНРЭВИЙН РОЛОМЖАВ

Нийгмийн эрүүл мэндийн ахлах зэрэгтэй тархвар судлагч

Боловсрол

  • Л.Роломжав нь 1989 онд 41-р дунд сургууль, 1991 онд УБ хотын АУДуСургуулийг эх баригч, бага эмч, 1994-1999 онд АУИС-ийг эрүүл ахуйч халдвар судлаач мэргэжлээр төгссөн.
  • 2018 онд ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын анхан шатны сургалтыг дүүргэсэн.
  • 2019 онд Ач АУИС-д ‘’Монгол дах хачигт риккетсиозын тархалт, тархвар зүйн онцлог’’ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

Л.Роломжав нь Эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж, 30 гаруй нярай эх барьж, 50 гаруй мэс засалд унтуулагч сувилагчаар ажиллаж байсан.  Хариуцсан ажлын хүрээнд “Эмийн зохистой хэрэглээ”. ”Биеийн жингийн индекс /BMI/ болон амьдралын зуршил” сэдвээр судалгааны ажлыг хийж, иргэдэд болон эмч нарт эм бэлдмэлийг зөв хэрэглэх  чиглэлээр зөвлөгөө зөвлөмж, 21 аймгийн 1500 гаруй эмчид сургалт зохион байгуулжээ.

Хачигт халдварын байгалийн голомтын тандалт судалгааны заавар, Хачигт борреллиоз, хачигт энцефалит өвчний оношилгоо, эмчилгээ, тандалтын стандартыг шинэчлэн боловсруулагдаад ЭМЯ-ны халдварт өвчин тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлд санал авахаар хүргэгдээд байна. Хачгаар дамжих халдварын мэдээлэлийн санг жил бүр баяжуулан, QGIS газарзүйн мэдээллийн санд оруулж хүний өвчлөл болон байгалийн голомтын зураглал мэдээлэлийг үйл ажиллагаа тандалт судалгаанд ашиглаж байна.

Ноолуур, ноос боловсруулах  үйлдвэр, нохой устгалын компани, хилээр дамжин тархах шинэ болон сэргэн тархах өвчин, болзошгүй эрсдэлийн үеийн бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Дорноговь аймгийн Замын–Үүд суманд тандалт, Хачигт энцефалит, хачигт боррелиозын үлдэц илрүүлэх тандалт судалгааг Сэлэнгэ аймгийн төв,Сэлэнгэ аймгийн Ерөө суманд, Хачгаар дамжих халдварын өвөрмөц бус сэргийлэлтэд хачиг устгах, үргээгч бодисын үр дүнг тооцоолох тандалт туршилт судалгаа хйиж үр дүнг тооцон ажилласан.

Дархлаажуулалтын керидиттэй сургалтын хөтөлбөр боловсруулан, сургууль, цэцэрлэгийн эмч оролцсон багц цагийн сургалт, ХӨСҮТ-д вакцинаторуудын сургалтанд жил бүр “Зоонозын өвчин, авах арга хэмжээ”, Зоонозын өвчний дархлаажуулалт, дархлаажуулалт зохион байгуулах’’ лекц, вакцин болон ийлдэс хийх арга техиник дадлагын ажил хичээл, болон зоонозын өвчин, хариуцсан халдвар болон хариуцаж буй үйл ажиллагаа хүрээнд сургалт зохион байгуулах мэргэжлийн хичээл бэлтгэж, төлөвлөгөөт болон захиалгын дагуу эрүүл мэндийн байгууллагуудад сургалт телемидецин 12/3752, семинар, сургалт 14/1960, ширээний сургалт 2/72, эмч 7, биологич 12 мэргэжил олгох сургалтыг хуваарын дагуу хийж ажилласан.

Эрдэм шинжилгээний бүтээл

Эрдэм шинжилгээ судалгаагаар ном 1, магистрын зэрэг горилсон бүтээл 1, эрдэм шинжлгээний 20 гаруй илтгэл, өгүүлэлийг гадаад дотоодын хэвлэл сэтгүүл хуралд хэвлүүлж хэлэлцүүлсэн, дипломын ажлын удирдагч 1, шүүмж 1 , заавар журам 2, ажлын хүрээнд гарын авлага 2 материал хэвлүүлэн гаргасан.

Шагнал

1999 онд МЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль, 2013 онд “ЭМЯ-ны хүндэт жуух”, “Нийслэлийн тэргүүний ажилтан медаль”, 2018 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ҮЭХолбооны 100 жилийн ойн медаль, 2019 онд Тарваган тахал судлалын эрдэмтэн Д.Батсүхийн сангийн нэрэмжит шагнал өргөмжлөл,  ЗӨСҮТ-ийн 2020 оны шилдэг эмч өргөмжлөл шагнагдсан.

БИОЛОГИЙН УХААНЫ МАГИСТР БАТХУЯГ ОВОГТОЙ ХАЖИДМАА

Технологич

Боловсрол

  • 2005 онд Монгол Улсын Их Сургуулийг Биотехнологич-Биологич мэргэжилээр төгссөн
  • 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологи- Биотехнологийн сургуульд Биологийн ухааны доктор, профессор Ж.Баярмаа, Анагаах ухааны доктор клиникийн профессор зөвлөх Ж.Мягмар нарын удирдлаганд “БООМ ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ЭСРЭГТӨРӨГЧ, ЭЕРЭГ ИЙЛДЭС ГАРГАН АВСАН АЖЛЫН ДҮН” сэдвээр Биологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2016 онд Герман улсын эссэн хотын их сургуулийн эмнэлэгт “Эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
  • 2019 он Зоонозын өвчин судлалын чиглэлээр биологичийн мэргэшил эзэмшсэн.
  • 2020 онд “Бэтэг өвчний лабораторийн оношилгоо”-ны чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд тус тус хамрагдан нарийн мэргэжил эзэмшсэн.

Ажлын туршилга

Мах Маркет ХХКомпанид 2005 он хүртэл  Биохимич, 2006 оноос одоо хүртэл тус төвд биохимич, Ариутгал халдваргүйтгэл, биоүйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч, биотехнологичоор ажиллаж байна. ЗӨСҮТөв болон салбар 14 аймагт дахь ЗӨСТөвүүдийн хүний болон мэрэгчийн дуудлага, шинжилгээ, оношилгоо, судалгааны ажлын бэлэн байдлыг ханган захиалгат шинжилгээ оношилгоонд шаардлагтай 30 төрлийн суурь микробиологийн тэжээлт орчин, 350 гаруй төрлийн ялгаварлан оношлох болон сонгомол тэжээлт орчин  750 гаруй будаг урвалж, уусмал 25-н нэр төрлийн цаасан будаг 3 төрлийн оношилгооны бактериофагийг үйлдвэрлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулан хариуцан ажилладаг.

Төвийн хэмжээнд хэрэглэгдэж буй ариутгал халдваргүйтгэлийн бодисын идэвхи чанарыг шалгаж, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд биохимийн шинжилгээг арга зүйн дагуу хийж гүйцэтгэдэг. Боом өвчин холер, тарваган тахал, хулгана тахал бүх төрлийн гэдсний үүсгэгч, мөөгөнцөр, хөгц мөөгөнцөрийг илрүүлэх зориулалт бүхий 100 гаруй төрлийн ялгаварлан оношлох тэжээлт орчинг ЗӨСҮТөвийн лабораторийн судалгаа шинжилгээнд шинээр нэвтрүүлсэн. 2006 оны 01 сараас 2018 он ажиллах хугцаандаа 17600 л суурь тэжээлт орчин, 4080 л ялгаварлан оношлох тэжээлт орчин 9520 л будаг урвалж уусмал, 64540 ш будаг шингээсэн цаас 9690 мл оношилгооны бактериофаг бэлтгэн нийлүүлсэн байна. 2008 оны БГХӨСҮТөвийн захирлын “Оношлуур үйлдвэрлэх судалгааны баг болон МЭХүрээлэнтэй хамтран “Тарваган тахлын улаан эст оношлуур, Боомын улаан эст оношлуур, Розбенгалт урвалын хяналтын хэт дархан ийлдэс, эсрэгтөрөгчийг туршилтын ажлын удирдамж арга зүйн дагуу гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2012 онд доктор Ж.Мягмарын удирдлаганд “Нүүрс ус шингээсэн цаасан зээрэнцэгийг ашиглан нянгийн биохимийн идэвхийг хуруу шилэнд тодорхойлох аргаар төрөл бүрийн өвчин үүсгэгчийг ялган таних арга зүйг лабораторид туршин нэвтрүүлсэн.

2015-2018 онд Ариутгал халдваргүйтгэл биоүйлдвэрлэлийн тасгийн эрхлэгчээр ажиллах хугцаандаа “Ахуйн шавьжгүйтгэл мэрэгчгүйтгэл, ариутгал халдваргүйтгэл” хийх тусгай зөвшөөрлийг ЗӨСҮТ анх удаа 2 жилийн хугацаатай авч үйл ажиллагааг эхлүүлсэн.

2020 оноос Био-Үйлдвэрлэлийн лабораторид технологийн дэвшил гарган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон түүхий эдийг тоосруулан хатааж хуурайшуулах технологийг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2019 онд Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдан үйлдвэрлэлд шаардлагатай химийн бодис, оношлуур худалдан авах тендерийн үнэлгээний хороонд 2 жил ажилсан.

ЗӨСҮТөвийн захирлын тушаалаар томилсон ажлын хэсэгүүдэд тухай бүр орж баг болон хамтран ажиллаж ирсэн. ЗӨСҮТөвийн Үйлдвэрчний хорооны хяналтын зөвлөлийн сонгуулт ажлыг дөрөв жил гүйцэтгэсэн. Зоонозын өвчин судлалын чиглэлээр эмч, биологич, лаборант, ариутгагч бэлтгэх мэрэгшүүлэх сургалтуудад нийт 85 цагийн онолын болон дадлагын хичээлийг заасан.

2019-2020 онд олон улсын Пробитас сангийн санхүүжилтээр монгол улсад хэрэгжсэн “Нохой популяцийн бэтгийн халдварыг тогтооход копро эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь” төслийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажлын туршлагтай

Эрдэм шинжилгээний бүтээл

Б.Хажидмаа нь 2006-2020 онд 3 нэр төрлийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл, төвийн захирлын тушаалаар 700 гаруй бүтээгдэхүүнийг бэлтгэх арга зүйг багтаасан технологийн заавар 11ш, арга зүй 2, гарын авлага, 6-н химийн шинжилгээний арга зүй 1 боловсруулан биобэлдмэл үйлдвэрлэлийн лабораторид мөрдөн ажиллаж байна. Мөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцсон.

Шагнал

  • 2016 оны “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”
  • 2018 оны байгууллагын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр
  • 2015 оны ЗӨСҮТ-ийн “ШИЛДЭГ ДЭЭД МЭРГЭЖИЛТЭН”,
  • 2017 онд төвийн ахмадын зөвлөлөөс шалгаруулдаг “ШИЛДЭГ ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН”
  • 2015 онд ЭМЯ-ны жуур, Нийслэлийн ЭМГ тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТР ЦЭРЭНДҮГИЙН ХИШИГЖАРГАЛ

Биотехнологич, микробиологич

Боловсрол:

  • 2004 онд – Улаанбаатар хотын 68-р дунд сургуулийг төгссөн
  • 2008 онд – МУИС-ийн Биологийн факультетад Биотехнологич-Микробиологич мэргэжлээр суралцаж “Булган аймгийн Хялганат сумын хөрсний микробиологийн судалгаа” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан
  • 2011 онд ЭМЯ-ы харьяа ХӨСҮТ-ийн “Вирүс судлаач эмч”-ийн мэргэжил олгох курс төгссөн
  • 2021 онд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Биологийн тэнхимд “Тарваган тахлын үүсгэгчийг илрүүлэх өндөр мэрдэг ДНХ-хроматографын түргэвчилсэн оношлуурын загварчилал” сэдвээр биологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2009- 2013 он хүртэл ЗӨСҮТ-д генетикчээр, 2013- 2017онд биохимич, 2018 оноос  одоог хүртэл тус төвд биотехнологичоор тус тус шилжин ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа 2010 онд БНХАУ-ын  Хорио Цээр Хяналтын Академитай хамтарсан “Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчнүүд, хачигт халдварын байгалийн голомтын тандалт судалгаа” сэдэвт судалгааны ажлаар  ӨМӨЗО-ны  Баяннуур аймгийн нутагт болон, Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт тус тус тандалт судалгааны ажилд оролцож байсан. Мөн БНХАУ-ын Бээжин хот дахь “Хорио Цээр Хяналтын Академи”–д тарваган тахлын 30 өсгөвөрт геномын судалгаа хийж байсан ажлын туршлагатай. Биохимич, биотехнологичоор ажиллах хугацаандаа дотоодод мөрдөгдөх технологийн болон арга зүйн заавар 9-ийг боловсруулан батлуулсан.

Эрдэм шинжилгээний бүтээл:

2010 оноос хойш  эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж дотоодод 4 эрдэм шинжилгээний бүтээлийг 1-р зохиолчоор хэвлүүлсэн. МУИС-д суралцаж байх хугацаандаа МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвөөс зохион байгуулдаг Багш оюутны старт-апп 2018, 2019 тэмцээнд “Maxytest-мах ялган тодрхойлох цомог” сэдэвт төслөөр оролцож 2-р байр эзэлсэн ба уг бүтээлээрээ Монгол Улсын-ын оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авсан. Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг Хүрэл тогоот-2021 эрдэм шинжилгээний хуралд “Тарваган тахлын үүсгэгчийг илрүүлэх өндөр мэрдэг ДНХ-хроматографын түргэвчилсэн оношлуурын загварчилал” сэдэвт илтгэлээр оролцож шагналт байр тус тус эзэлсэн.

Шагнал:

  • 2011 онд ЗӨСҮТ-80 жил ойн медал
  • 2015 онд Монголын залуучуудын холбооны “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” медаль
  • 2018 онд Эрүүл мэндийн яамны “ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”
  • 2020 онд “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
  • 2021 онд ЗӨСҮТ-90 жил ойн медал
  • 2021 онд “ЗӨСҮТ-ийн шилдэг дээд мэргэжилтэн” –ээр тус тус шагнагдсан.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter