You are here: Home / Онцлох / Сургалт / Зоонозын халдварын оношилгоонд ийлдэс судлалын шинжилгээний аргыг хэрэглэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа
Цар тахлын сангийн санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Зоонозын халдварын оношилгоонд ийлдэс судлалын шинжилгээний аргыг хэрэглэх нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Зоонозын сүлжээ лабораторийн нийт 60 эмч, лабораторийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтын үйл ажиллагаатай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукала, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокорра Эскаланте нар танилцлаа.
ELISA шинжилгээний аргын үндсэн зарчим, ангилал, хэрэглээний талаарх онолын мэдлэг;
ELISA уншигч төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, ашиглалтын талаарх практик сургалт;
Хачгаар дамжин халдварладаг өвчин болох хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз-ын ийлдэс судлалын оношилгооны арга, шинжилгээний үр дүнг үнэлэх, тайлбарлах аргачлал.
Сургалтын үр дүнд оролцогчид ELISA урвалын онолын үндэс, зарчим, шинжилгээний үр дүнг үнэлж тайлбарлах мэдлэгийг эзэмшиж, ELISA уншигч төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, ашиглах үндсэн ур чадварт суралцлаа. Мөн хачгаар дамжин халдварладаг өвчний ийлдэс судлалын оношилгоог гүйцэтгэх, шинжилгээний үр дүнг үнэлэх мэдлэг, чадвараа дээшлүүлэв.
Энэхүү сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадварыг Зоонозын сүлжээ лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр зоонозын халдварт өвчний эрт илрүүлэлт, лабораторийн оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон нутгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм





