• Зоонозын өвчин
    Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ

    Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай. Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай. ЭМЧИЙН ЗААВРААР ГАЛЗУУ ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДААРАЙ. Нийтэлсэн огноо: 2023.11.07

    433
  • Зоонозын өвчин
    Галзуугаар өвчилсөн мал, амьтанд илрэх шинж тэмдэг

    Та галзуугаар өвчилсөн мал, амьтдад илрэх шинж тэмдгүүдийг мэдсэнээр эрсдэлээс өөрийгөө хамгаална. Галзуугаар өвчилсөн мал, амьтанд илрэх шинж тэмдэг: Мал, амьтны зан авир өөрчлөгдөх Догширч хазах, зарим тохиолдолд номой болох Гэрэл, дуу чимээнд мэдрэг болох Хоол тэжээлдээ дургүй болох Биеийн халуун нэмэгдэх Догшин, түрэмгий, ууртай болох Шүлс их гоожих Хүүхэн хараа нарийсах Байн байн шээс ...read more →

    471
  • Зоонозын өвчин
    Галзуу өвчнөөс сэргийлье

    Галзуугаар өвчилсөн амьтад халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй. Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдад уруулж, хазуулахаас сэргийлээрэй. Нийтэлсэн огноо: 2023.11.02

    469
  • Зоонозын өвчин
    Галзуу өвчнөөс сэргийлье

    Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин. Уг халдвараас 100% урьдчилан сэргийлэх боломжтой. Нийтэлсэн огноо: 2023.10.31

    497
  • Зоонозын өвчин
    Та галзуу өвчний талаар юу мэдэх вэ?

    Галзуу өвчин нь хүний төв мэдрэлийн тогтолцоог сонгомолоор гэмтээдэг, вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой зоонозын халдварт өвчин юм. Галзуу өвчний вирус нь өвчилсөн мал, амьтны шүлсээр дамжин хүн болон бусад амьтдад халдварладаг. Хүний галзуу өвчний ихэнх тохиолдол нохойд уруулж, ноцуулснаас үүдэлтэй байдаг.   Нийтэлсэн огноо: 2023.10.27

    244
  • Зоонозын өвчин
    Хачигт хазуулахаас сэргийлээрэй

    ОЙ МОД, ӨВС ИХТЭЙ ГАЗРААР АЯЛАХ, АМРАХ ҮЕДЭЭ ХАЧИГТ ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЭЭРЭЙ. Ой мод, өвс ихтэй газраар явахдаа цайвар өнгийн, битүү хувцас өмсөх 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэх Хачигт хазуулсан үед хачгийг биеэс зөв салгах #хачигт_хазуулахаас_сэргийлье #ЭнгийндадалЭрүүламьдрал Нийтэлсэн огноо: 2023.10.24

    495
  • Зоонозын өвчин
    Бэтэг өвчнөөс сэргийлье

    Бэтэг өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг туузан хорхойгоор үүсгэгддэг, зонхилон элэг, уушги, бусад эрхтэнд шимэгчлэн уйланхай үүсгэдэг зоонозын халдварт өвчин. #Бэтэг #Echinococcosis #ЭнгийндадалЭрүүламьдрал Нийтэлсэн огноо: 2023.10.04

    489
  • Зоонозын өвчин
    Галзуу өвчний тухай Монгол Улсын баримтууд

    1. Монгол улсын 21 аймгийн 298 сум, 7 дүүрэг мал, амьтны галзуу өвчний байгалийн голомттой. 2. 1972-2023 онд хүний галзуу өвчний 37 тохиолдол бүртгэгдсэн. 2020 онд хамгийн сүүлд галзуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн. 3. Жилд дунджаар 6500-7000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг. 4. Галзуу өвчний эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч ...read more →

    509
  • Зоонозын өвчин
    Галзуу өвчний тухай дэлхий дахины баримтууд

    Галзуу өвчин нь Дэлхийн 150 гаруй улс оронд бүртгэгддэг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Ази, Африкийн улсад өндөр бүртгэддэг. Галзуу өвчний сэжигтэй амьтдад хазуулсан хүмүүсийн 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Галзуу өвчний гол эх үүсвэр нь нохой бөгөөд хүний өвчлөлийн 99% нохойнд хазуулснаас үүдэлтэй. Нохойг вакцинжуулах, нохойд хазуулахаас урьдчилан сэргийлэх замаар ...read more →

    453
  • Зоонозын өвчин
    Галзуу өвчнөөс сэргийлэх энгийн дадал

    Галзуу өвчнөөр өвчилсөн зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдад уруулах, шүлсдүүлэх, хазуулах үед халдвар авдаг.  Галзуу өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг Гэрийн тэжээвэр амьтдыг вакцинжуулж, бүртгэлжүүлж дадах Хашаа, хороог зай завсаргүй бүрэн бүтэн байлгах Нохойгоо салхилуулахдаа заавал хошуувч, хүзүүвч хэрэглэж дадах Бага насны хүүхдийг нохой, мууртай зөв харилцах дадалд сургах Галзуугийн сэжигтэй мал, амьтанд ойртохгүй, хазуулахаас сэргийлэх ...read more →

    464
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter