Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь зоонозын халдварт өвчнийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг улсын хэмжээнд гүйцэтгэдэг. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, лабораторийн лавлагаа, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр дамжуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бид тасралтгүй ажиллаж байна.


