• Суралцагчдад сургалтын чиглүүлэгч багш ажлын 1 өдрийн чөлөө олгоно. 2-5 хүртэл хоногийн чөлөөг суралцагчийн өргөдлийг үндэслэн сургалтын чиглүүлэгч багшийн саналаар сургалт эрхэлсэн нэгжийн дарга олгоно.
  • 6-аас дээш хоногийн чөлөөг сургалт эрхэлсэн нэгжийн саналыг үндэслэн захирал олгох ба чөлөө авсан тухай сургаж буй байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
  • Суралцагчид олгох чөлөө нь жилд 3-аас илүүгүй удаа, ажлын 10 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулагдана.
  • Суралцагчийн ар гэрт гачигдал зовлон гарсан (эцэг, эх, гэр бүлийн хүн, үр хүүхэд нас барсан, байгалийн болон гал түймрийн гамшигт нэрвэгдсэн) тохиолдолд ажлын 5 хүртэл өдрийн чөлөөг сургалт эрхэлсэн нэгжийн дарга олгоно.
  • Эмчлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусч суралцагчийн хариуцлагагүйгээс сунгагдаагүй тохиолдолд суралцагчийг сургалтаас түр чөлөөлж, байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулж, суралцагчийг сунган суралцуулна.
  • Суралцагчийн сургалтанд суугаагүй хугацаа хуанлийн 30 хүртэл хоногоос хэтэрсэн (хүндэтгэх шалтгаантай бол 45 хоног) тохиолдолд тухайн суралцагчийг сургалтаас хасна.
  • Тухайн тойролтын биелүүлэх ёстой багц цагийн 10 ба түүнээс дээш хувийг хангаагүй тохиолдолд жилийн чөлөө олгоно.
  • Суралцагч сургалтыг үргэлжлүүлэх боломжгүй, эрүүл мэнд, ар гэрт гачигдал гарсан тохиолдолд өөрийнх нь хүсэлтийг харгалзан 1 удаа 1 жилийн чөлөө олгоно.
  • Суралцагч ёс зүйн алдаа гаргасан нь батлагдсан, сурлагын дэвтэрт хуурамч тэмдэглэгээ хийсэн, тойролтыг хуваарийн дагуу хийгээгүй, байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан, мэргэжлийн алдаа гаргасан бол тухайн байгууллагад дахин суралцах эрхгүйгээр сургалтаас хасна.
  • Суралцагчдын шилжилт хөдөлгөөнийг байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулна.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter