ЗӨСТ
Өмнөговь аймагт шувууны тандалт судалгаа хийлээ
14

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Баяндалай, Ханхонгор, Хүрмэн сумдын нутагт шувууны тандалт судалгаа хийлээ.
Судалгааны ажлыг Баяндалай сумын Хөв цөөрөм, Төхмийн гол, Ханхонгор сумын Балга усны нуур, Хадат, Хүрмэн сумын Шилүүстэйн нуур орчмын нийт 5 цэгт газар ус, намгийн шувуудын тооллого, зүйлийн бүрдэл, зан төлвийн ажиглалт хийлээ.
Тандалтын явцад нийт 281 шувуу тоологдсон байна. Шувууны томуугийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн, үхсэн шувуу илрээгүй үхдэл, зэм ажиглагдаагүй болно.
Мөн голын эрэг дагуу амьдарч буй орон нутгийн иргэдэд шувууны томуугаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох зорилгоор мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтэлсэн огноо: 2025.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter