Хөвсгөл аймгийн ЗӨСТ, ерөнхий боловсролын “Ирээдүй” сургуулийн эмч, Хөвсгөл Ард түмний телевизтэй хамтран “Ирээдүй” сургуулийн 2 бүлгийн 39 сурагчдад галзуу өвчний талаар мэдээлэл өгч, 39 ширхэг санамж байршуулав. Ард түмний дуу хоолой радиогийн “Радио жиргээ” шууд нэвтрүүлэг, орон нутгийн телевизээр дамжуулан ард иргэдэд галзуу өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, зөвлөгөө өглөө. Мөн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Чингүнжавын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулан ард иргэдэд мэдээлэл өглөө.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.09.30