Сургалт
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
10
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлийн ЗӨСТ, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
👩🏻‍⚕️👨🏻‍⚕️ Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн төвийн харьяа 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 74 Өрхийн эрүүл мэндийн төвийн 340 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
🩺 Сургалтаар:
🔹 Тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ
🔹 Өвчний эмнэлзүйн онцлог
🔹 Ялган оношилгоо
🔹 Урьдчилан сэргийлэлт, халдварын үеийн хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.
🤝 Энэхүү сургалт нь тарваган тахал өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдлын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter