You are here: Home / Цаг үеийн / Төв Aзийн зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах CBRN P109 төслийн баг ЗӨСҮТ-д ажиллалаа
Европын Холбооны санхүүжилтээр 2025–2028 онд хэрэгжиж буй “Төв Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах (CBRN P109)” төслийн олон улсын шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна.
Монгол Улсын зоонозын өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх асуудлыг хэлэлцлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биологийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай олон улсын сайн туршлага, арга зүйг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.
Салбар дундын болон бүс нутгийн мэдээлэл солилцооны механизмыг бэхжүүлэх, бодлогын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.





