Сургалт
“ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭМНЭЛЗҮЙ, ЯЛГАН ОНОШИЛГОО, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
31
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Баянхонгор аймгийн хангайн бүсийн 6 сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
🗾 Сургалтад Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Хүрээмарал, Заг, Баянбулаг сумын эрүүл мэндийн төвийн нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эмнэлзүй, ялган оношилгоо болон холбогдох асуудлаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
✅ Тус сургалт нь тарваган тахал өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, шуурхай хариу арга хэмжээ авах, өвчнийг эрт илрүүлж, оношлох чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter