Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1171

Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албанд Тархвар судлагч эмч ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байр: Тархвар судлагч эмч

Гүйцэтгэх үүрэг:

  1. Зоонозын халдваруудын яаралтай дуудлагын бэлэн байдлыг хангах, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
  2. Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, эрсдэлийн удирдлагаар хангах
  3. Эрсдэлт бүлгийн хүн амын дунд зоонозын халдварт өвчний тандалт судалгааг зохион байгуулах
  4. Дэгдэлтийн үеийн тандалт судалгаа хийх
  5. Өдөр тутам, 7 хоног, сарын мэдээнд боловсруулалт хийж, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Тархвар судлаач, Эрүүл ахуйч, Микробиологич эмч аль нэгээр буюу хавсран төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  • Зоонозын өвчин судлалаар төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан бол давуу тал болно

Ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Үндсэн мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Тууштай ажиллах
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-4%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Намтар /3 үеийн /
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЗӨСҮТ-ийн Захиргааны 1 давхарт 107 тоот өрөө, Захиргааны албанд хүлээн авна. Цахимаар nzcd@nczd.gov.mn  хаягаар хүлээн авна.
Утас:99035728, 90206010

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна.

Үүнд:

  1. Анкетын шат
  2. Ярилцлагын шат

ЗӨСҮТ-ИЙН ЗАХИРГААНЫ АЛБА

2021.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter