Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1162

Чанарын албанд Эрүүл зүйн чанарын хяналтын мэргэжилтэн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байр: Эрүүл зүйн чанарын хяналтын мэргэжилтэн

Гүйцэтгэх үүрэг:

  1. Төвийн лабораториудын эрүүлзүйн хяналтын шинжилгээ болон дотоод халдварын хяналтын шинжилгээг хийж үр дүнг гаргах, дүгнэх;
  2. Лабораторийн чанар болон эрүүл зүйн хяналтын шинжилгээтэй холбогдолтой эрх зүйн актуудыг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
  • Мэргэшсэн /Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн бол давуу тал болно/
  • Тухайн албан тушаалд ажиллаж байсан туршлагатай

Ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан
  • Эрдмийн буюу мэргэжлийн зэрэгтэй
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-4%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Намтар /3 үеийн /
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЗӨСҮТ-ийн Захиргааны 1 давхарт 107 тоот өрөө, Захиргааны албанд хүлээн авна. Цахимаар nzcd@nczd.gov.mn  хаягаар хүлээн авна.
Утас:99035728, 90206010

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна.

Үүнд:

  1. Анкетын шат
  2. Ярилцлагын шат

ЗӨСҮТ-ИЙН ЗАХИРГААНЫ АЛБА

2021.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter