Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
724

Санхүү хангамж үйлчилгээний албанд Эдийн засагч ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байр: Эдийн засагч

Гүйцэтгэх үүрэг:

  1. Төвийн үйл ажиллаганы үр дүн, үр ашгийн судлагаа хийх
  2. Бүтээгдэхүүн үйл ажиллагааны өртөг тооцох
  3. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн тооцоолол, дүн шинжилгээгээ хийх, танилцуулах
  4. Төлбөр тооцоог нарийн хянах. Нягт нямбай боловсруулж дүгнэх

Тавигдах шаардлага:

  • Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгссөн байх;
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх;
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан;
  • Ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-4%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Намтар /3 үеийн /
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЗӨСҮТ-ийн Захиргааны 1 давхарт 107 тоот өрөө, Захиргааны албанд хүлээн авна. Цахимаар nzcd@nczd.gov.mn  хаягаар хүлээн авна.
Утас:99035728, 90206010

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна.

Үүнд:

  1. Анкетын шат
  2. Ярилцлагын шат

ЗӨСҮТ-ИЙН ЗАХИРГААНЫ АЛБА

2021.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter