Цаг үеийн
Тамхинаас татгалзъя
389
Дэлхийн тамхины эсрэг өдөр (𝟮𝟬𝟮𝟰.𝟬𝟱.𝟯𝟭)-ийг тохиолдуулан “ТАМХИНААС ТАТГАЛЗЪЯ” уриан дор тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хийж, мэдлэг шалгах АХА тэмцээн ажилчдын дунд зохион байгууллаа.
Тамхины хэрэглээ нь зөвхөн нэг хүний эрүүл мэндэд төдийгүй гэр бүл, хамт олны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүний зэрэгцээ тамхидалт нь хүний амьдралын чанарыг муутгах, ажил, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх зэрэг олон талын хор уршигтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 𝟴 сая орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна. Иймд тамхины хэрэглээнээс татгалзах нь эрүүл мэндээ хамгаалах, гэр бүл, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах чухал алхам юм.
Тамхинаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв ЗӨСҮТ-ийн хамт олноос уриалж байна.
Нийтэлсэн огноо: 2024.05.31
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter