Цаг үеийн
‘Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил’ өдөрлөгт оролцлоо
756

ЭМЯ, НЭМҮТ-өөс зохион байгуулсан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг иргэд олон нийт, эрүүл мэндийн ажилтан нарт сурталчлан таниулах өдөрлөгт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн түүхэн хөгжил, үйл ажиллагааны танилцуулга, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх видео бичлэг, дэлгэцээр толилуулан, тарваган тахал, галзуу, боом, хачгаар дамжих өвчнүүд, бруцеллёз, шувууны томуу зэрэг зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас тараан зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх ухуулга, Монгол орны зоонозын халдварыг тээгч, дамжуулагч амьтдын чихмэлийн үзэсгэлэн, тарваганы бөөс бүүрэг, хачиг зэрэг үүсгэгчийг микроскопоор бодитоор харуулж, тайлбар таниулга хийлээ.

Нийтэлсэн огноо: 2024.05.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter