• Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
  • Чиг үүргийн хүрээнд хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оновчтой зохион байгуулах, зоонозын өвчний тархалтын тандалт судалгааг хийх, хүн амыг уг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх,
  • Зоонозын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,
  • Монгол улсын хэмжээнд зоонозын өвчний байгаль дахь тархалт цар хүрээ, идэвхжпийг тогтоож, эрсдэлийн дагуу бүсчлэх,
  • Зоонозын өвчний дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах,
  • Чиг үүргийн хүрээнд орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,
  • Чиг үүргийн хүрээнд лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter