Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
🔹 Дундговь аймагт цахим сургалт зохион байгууллаа
2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газартай хамтран “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн нийт 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.
🔹 Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийлээ
2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Интермед эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээний чиглэлээр сургалт, мэдээлэл хийлээ.
Тус сургалтад нийт 113 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.
Эдгээр сургалтаар тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, шуурхай мэдээлэх, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл өгч, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглүүллээ.

Нийтэлсэн огноо: 2026.09.29




