You are here: Home / Онцлох / Цаг үеийн / Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх баруун бүсийн форум зохион байгуулагдаж байна
“Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” сэдэвт баруун бүсийн форум Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Тус форум нь баруун бүсийн аймгуудад тархах эрсдэлтэй тарваган тахал, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, тандалт судалгааг сайжруулах, эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Форумд Онцгой байдлын ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС, МУИС, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын талбарын тархвар судлаачдын холбоо, баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газар болон эрүүл мэнд, мал эмнэлэг, байгаль орчин, онцгой байдлын салбарын төлөөлөл оролцож байна.
Форумын хүрээнд зоонозын өвчний эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх арга хэмжээг тодорхойлж, 2027 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, зөвлөмжийг гаргана.





