Цаг үеийн
ЗӨСҮТ, АНУ-ын ӨХСС шувууны томуу, зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана
16

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нар 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа.
Мөн төслийн хүрээнд шувууны томуугийн тандалт, судалгааг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд талууд шувууны томуугийн тандалт, судалгаа болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

Нийтэлсэн огноо: 2026.10.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter