Цаг үеийн
Энхийг сахиулагч цэргийн алба хаагчдад хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
13
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад зориулан “Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж буй 200 гаруй цэргийн алба хаагч хамрагдав.
Сургалтын хүрээнд хумхаа өвчний тархалт, өнөөгийн нөхцөл байдал, халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх арга зам, эмнэлзүйн шинж тэмдэг, оношилгоо, мөн хумхаа өвчнийг дамжуулагч шумуулын онцлогийн талаар мэдээлэл өгч, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллалаа.
Энэхүү сургалт нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг хумхаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр хангахад чиглэв.
Нийтэлсэн огноо: 2026.10.22
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter