Цаг үеийн
Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе
16814

Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргыг
Төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг
Түмэндээ нүүдэлсэн аюулт зовлон өвчинг
Төрсөн биеэрээ аврал болгон зайлуулдаг

Эй хөөрхий эмч хүний эрхэм нандин чанарыг
Энэ хорвоогийн эрдэнийн дээдээр тодруул юу
Эй хөөрхий эмч хүний элбэрэл ачтай эрдмийг
Эвээлт нарны илч гэрэлтэй эгнүүл юү

Ажиллагаа нь сулдсан арчлан солих эрхтэнийг
Арга билгээрээ анагаан шинэчлээд сэргээдэг
Архаг шинжтэй аливаа эмгэг зовлонг
Ардынхаа судар, арга домоор ч эдгээдэг

Эй, хөөрхий эмч хүний эрмэг хатуу зоригийг
Эрэлхэг баатрын уужуу ухаантай дүйцүүл юү
Эй хөөрхий эмч хүний эрхэм нандин ачлалыг
Ээжийн сүү, элбэрэл хайртай нь зүйрлэ юү

Даралт дотор дагалдах элдэв өвчнийг
Дарж чагнаад оношлон эдгээж эмчилдэг
Даамай зовлон, далдын давхар зовиурыг
Даацтай шинжлээд далайцтай шийдлээр анагаадаг

Эй, хөөрхий эмч хүний эрдэм чадлын хүчийг
Илбэрэлт бурхадын ид шидтэй дүйцүүл юү
Эй, хөөрхий эмч хүний алдар гавьяаг мөнхжүүлж
Эгшиглэн хуурайлж, зулуйдаа залбиран дууль юу

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter