Манай цахим хуудсаар зочилж буй танд байгууллагынхаа нийт хамт
олны нэрийн өмнөөс мэнд дэвшүүлье.
Тус төв нь зоонозын халдварт өвчний байгалийн голомт, эрсдлийг тандаж, урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авч, хүн амын дунд өвчлөл, дэгдэлт гарсан тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд биоаюулгүй ажиллагааг баримтлан зохион байгуулах тусгай чиг үүрэг бүхий 14 аймагт салбар төвтэй Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн төв билээ. Бидний хөгжил дэвшил, амжилт бүрт бидэнтэй цаг ямагт хамт байж хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олон, нийт иргэд та бүхний дэмжлэг нэн тэргүүнд байдаг.
Зоонозын буюу мал, амьтнаас хүнд, хүнээс хүнд дамжих халдварт өвчний дэгдэлт, давтамж, дэлхий дахинд нэмэгдэж, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын түвшинд шилжих асуудал түүний бэлэн байдалд улс орон бүр анхаарлаа хандуулж, уг салбарыг нэн тэргүүнд хөгжүүлэх бодлогыг баримталж буй нь бид цаашид улам бүр хөгжиж, хариуцлагатай ажиллахыг шаардсаар байна.
Биднийг дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, манай сайтаар зочилсон та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗАХИРАЛ Б.АМГАЛАНБАЯР