Сургалт
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг зоонозын болон шинээр гарч буй халдварт өвчний чиглэлээр чадавхжууллаа
5

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Зонхилон тохиолдох зоонозын болон шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хяналт сэргийлэлт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нийт 93 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, халдварт өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтаар зоонозын болон шинээр гарч ирж буй халдварын үеийн эмнэлзүйн онцлог, эрт үеийн ялган оношилгоо, халдварын хяналт, сэргийлэлтийн үр дүнтэй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалт нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, зоонозын болон шинэ, сэргэн тархаж буй халдварт өвчний эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Нийтэлсэн огноо: 2026.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter