Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 04 дүгээр сарын 07-ны өдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн болон түүхий эд худалдаалдаг томоохон цэгүүдэд боом өвчний хяналтын шинжилгээг зохион байгууллаа.
Тодруулбал, ‘Хархорин’, ‘Барс II’ худалдааны төв, ‘Хүн Од’ ХХК, мөн Эмээлт түүхий эдийн захад хяналт шалгалт хийж, нийт 5 төрлийн 36 сорьц материалыг цуглуулсан байна.
Цуглуулсан сорьцуудад боомын үүсгэгч илрүүлэх лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд үр дүнгээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Мөн хяналт шалгалтын үеэр иргэд болон худалдаа эрхлэгчдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг өгч, санамж, зурагт хуудас тараан сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Иргэн та хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, баталгаатай эх үүсвэрээс мах, махан бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.

Нийтэлсэн огноо: 2026.04.10




