You are here: Home / Сургалт / Аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний цахим сургалт зохион байгууллаа
2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн халдвар судлагч, нян судлаач, генетикч, биологич болон холбогдох эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ’ сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн нийт 64 халдвар судлагч, нян судлаач, генетикч, биологич болон холбогдох эмч, мэргэжилтэн хамрагдав.
Сургалтын хүрээнд боом өвчний өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, байгалийн голомтын онцлог, эмнэлзүй, лабораторийн оношилгоо, эмчилгээ, сорьцын зөв тээвэрлэлт, хадгалалт зэрэг сэдвээр мэдээлэл, арга зүйн сургалт зохион байгууллаа.
ЗӨСҮТ нь орон нутгийн мэргэжилтнүүдийг тогтмол чадавхжуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үеийн бэлэн байдлыг хангах, мөн боом өвчний тандалт, хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр шат дараатай сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Нийтэлсэн огноо: 2026.06.28




