Сургалт
“Хүүхдүүдийг галзуу өвчнөөс хамгаалъя” цахим сургалт зохион байгууллаа
8
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагаас 2030 он гэхэд нохойд хазуулснаас шалтгаалсан хүний эндэгдлийг тэглэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх өдрийг 2026 онд “Хүчээ нэгтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд галзуу өвчнийг устгахад эрүүл мэнд, мал эмнэлэг, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагаа, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хэрэгжилт чухал болохыг онцолж байна.
Энэхүү аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Боловсролын ерөнхий газар хамтран “Хүүхдүүдийг галзуу өвчнөөс хамгаалъя” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар ЗӨСҮТ-ийн халдвар судлагч Л.Роломжав, амьтан судлагч Ц.Баяр нар зоонозын өвчний нөхцөл байдал, галзуу өвчний тархвар судлал, хариу арга хэмжээ болон нохойд хазуулахаас сэргийлэх “5 алхам”-г хүүхдүүдэд ойлгомжтой хүргэх арга зүйн талаар мэдээлэл өглөө.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 170 гаруй нийгмийн ажилтан оролцож, хүүхдүүдийг галзуу өвчний эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх арга зүйн зөвлөмжтэй танилцсан юм.
Сургалтыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Болормаа болон хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.
Нийтэлсэн огноо: 2026.11.09
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter