Цаг үеийн
Зоонозын өвчнөөс сэргийлэх салбар дундын форум Орхон аймагт зохион байгуулагдаж байна
8

“Зоонозын өвчнөөс сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” сэдэвт салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум Орхон аймагт зохион байгуулагдаж байна.

Тус форум нь Хойд болон Хангайн бүсийн аймгуудад зонхилон тохиолдож буй тарваган тахал, бэтэг өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэнд, мал эмнэлэг, онцгой байдал, байгаль орчин болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Форумын үеэр зоонозын өвчнийг эрт илрүүлэх, мэдээлэл солилцох, эрсдэлийн харилцаа холбоог сайжруулах, болзошгүй эрсдэлийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний уялдааг хангах асуудлыг салбарын төлөөллүүд хэлэлцэж байна.

Ингэснээр зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Нийтэлсэн огноо: 2026.11.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter