• Онцлох
    Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх баруун бүсийн форум зохион байгуулагдаж байна

    “Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” сэдэвт баруун бүсийн форум Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна. Тус форум нь баруун бүсийн аймгуудад тархах эрсдэлтэй тарваган тахал, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, тандалт судалгааг сайжруулах, эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. ...read more →

    303
  • Цаг үеийн
    Энхийг сахиулагч цэргийн алба хаагчдад хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад зориулан “Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж буй 200 гаруй цэргийн алба хаагч хамрагдав. Сургалтын хүрээнд хумхаа өвчний тархалт, өнөөгийн ...read more →

    73
  • Цаг үеийн
    ЗӨСҮТ, АНУ-ын ӨХСС шувууны томуу, зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана

    АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нар 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх ...read more →

    79
  • Цаг үеийн
    Монгол, БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд зоонозын өвчний тандалт, судалгааг хамтран хэрэгжүүлж байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Хоёр орны мэргэжлийн байгууллагуудын хамтарсан уулзалт, хэлэлцээрийн үр дүнд хил орчмын бүс нутагт тандалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулж, холбогдох сорьц цуглуулах болон лабораторийн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлж ...read more →

    380
  • Сургалт
    ДЭМБ-ын “Халдвартай сорьц тээвэрлэх” цахим сургалтад хамрагдлаа

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулдаг “Халдвартай сорьц тээвэрлэх” цахим сургалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн нийт 30 эмч, ажилтан хамрагдлаа. Сургалт нь халдвартай сорьц, биологийн материалыг олон улсын холбогдох дүрэм, журмын дагуу ангилах, савлах, хаягжуулах, баримт бичгийг бүрдүүлэх, аюулгүй тээвэрлэх мэдлэг, ур ...read more →

    273
  • Цаг үеийн
    ОХУ-ын Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл

    ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын тарваган тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэн болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү хотод үүссэн нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээллийг хүргэж байна. Тус хүрээлэнгийн ажилтан “шалтгаан нь тогтоогдоогүй уушгины хатгалгаа” гэсэн оноштойгоор өвчилсөнтэй холбогдуулан халдварын эрсдэлийг үнэлэх, болзошгүй тархалтаас сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлжээ. Нарийвчилсан шинжилгээгээр өвчтөний ...read more →

    1236
  • Зөвлөгөө
    Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдвараас сэргийлье!

    Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй энэ үед та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Гараа тогтмол угааж, гар ариутгагч хэрэглээрэй. Олон нийтийн газар, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүгээрэй. Ханиаж, найтаахдаа ам, хамраа салфетка эсвэл тохойн дотор талаар таглаарай. Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай. Шим тэжээлтэй хоол хүнс ...read more →

    301
  • Цаг үеийн
    Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл аваарай

    ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, мэдээллийг холбогдох байгууллагууд хооронд шуурхай солилцож, нөхцөл байдлын тандалт, ажиглалтыг тасралтгүй үргэлжлүүлж байна. Иймээс олон нийтийн сүлжээнд тархаж буй баталгаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автахгүй, нягтлалгүйгээр цааш түгээхгүй байхыг зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) https://www.who.int/ ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны ...read more →

    572
  • Цаг үеийн
    Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл

    2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын Роспотребнадзор байгууллагаас Эрхүү хотод хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх болон халдварын эсрэг арга хэмжээг дуусгаж байгаа талаар мэдээлэв. Эрхүү муж, Эрхүү болон Шелехов хотуудын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой, тайван байна. 2026 оны 10 дугаар сарын 7-ны байдлаар халдварын сэжигтэй тохиолдолтой холбоотой хавьтал болсон хүмүүсийн 90 гаруй ...read more →

    698
  • Цаг үеийн
    Иркутск мужийн ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой байна

    ОХУ-ын Иркутск муж, Иркутск болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал одоогоор тогтвортой байна. Хавьтал болсон иргэдэд хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрчээ. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна. Одоогийн байдлаар хавьтал болсон иргэдийн ...read more →

    773
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter