Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
1519

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 05-р сарын 29-ний өдөр болох тул идэвхтэй оролцохыг урьж байна.

Хуралд оролцох бүтээл нь зоонозын халдварт өвчний (Тарваган тахал, боом, галзуу, хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз, шувууны томуу, баруун нилийн халуурал, хулгана тахал гэх мэт) шалтгаан судлал, тархвар судлал, эпизоот судлал, нян судлал, молекул биологи, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвүүдийг хамран бичигдсэн байна. Бүтээлийг 2019 оны 04-р сарын 19-ний дотор altantogtokh@nczd.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Хуралд оролцох бүтээлд тавигдах шаардлагыг энд дарж татаж авна уу.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter