Цаг үеийн
Иркутск мужийн ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой байна
12
ОХУ-ын Иркутск муж, Иркутск болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал одоогоор тогтвортой байна.
Хавьтал болсон иргэдэд хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрчээ. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна.
Одоогийн байдлаар хавьтал болсон иргэдийн 60 хувийн эмнэлгийн ажиглалтыг дуусгасан байна.
Иркутск мужид долоо хоногт 16 мянга орчим АРВИ-ийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаагүй байна. Өвчлөлийн түвшин эпидемийн босго үзүүлэлтээс 12.6 хувиар доогуур байна.
Энэ үед улирлын онцлогт тохирох амьсгалын замын вирусууд эргэлтэд байгаагаас риновирусын халдвар зонхилж, мөн томуугийн эхний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд голлон A(H1N1) хэв шинжийн томуу илэрч байна.
Нөхцөл байдлыг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны салбарын хяналтын холбооны алба Роспотребнадзор хяналтдаа байлгаж байна.
Нийтэлсэн огноо: 2026.10.07
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter