ЗӨСТ
“Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аянд нэгдэн ажиллалаа
812

Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 04-р сарын 2 дахь 7 хоног буюу 04-р сарын 08-12-ны өдрүүдэд “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Ерөнхий боловсролын 4-р сургуулийн дотуур байрны сурагчдад “Хачигт халдваруудын тухай” сэдвээр сургалт хийн, санамж хуудас тараалаа. Мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран  сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” сэдэвт цахим сургалтыг зохион явууллаа. Тус цахим сургалтад нийт 109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Даланзадгад хотын 8-р багын төвийн мал бүхий иргэдэд “Хачигт халдвар өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт яриа таниулгыг хийн, нийт 40 өрхийн 122 иргэд, малчдыг хамруулан, санамж хуудас тараалаа. Даланзадгад хотын худалдааны төвүүдийн мэдээллийн самбарт “Хачигт халдвараас сэргийлэх” зурагт хуудас тавьж, худалдаачдыг мэдээллээр ханган ажилласан. Мөн Даланзадгад сумад үйл ажиллагаа явуулж буй арьс нэхийний ченж нарт “Хачигт халдвараас сэргийлэх” яриа таниулга хийж, санамж тараасан. Байгууллагын цахим хуудсанд нийт хачигт халдвартай холбоотой 14 мэдээлэл нийтлэн, иргэдэд мэдээлэн ажиллалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter