Завхан аймгийн ЗӨСТ галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Завхан аймгийн 23 сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Улиастай сумын 3 ӨЭМТ-ийн эмч, ажилчдад галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөр сургалт зохион байгуулж, Завхан аймгийн ЗӨСТ-ийн даргын 2019оны 12-р сарын 26-ны өдрийн 1/105 тоотыг мөрдөн ажиллах хэрэгжилтэнд хяналт тавилаа.
Мөн Завхан аймгийн Улиастай сумын 9 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 4-5 настай 418 хүүхдүүдэд, ерөнхий боловсролын 5 сургуулийн 505 сурагчдад “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Нохойд хазуулахаас сэргийлэх 5 алхам” сэдэвт сургалтыг зохион байгуулан санамж, зурагт хуудас тараан мэдээллийн самбарт байршуулсан.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.01.27




