ЗӨСТ
Ховд ЗӨСТ сургалт зохион байгууллаа
280

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн яаралтай дуудлагын 1 дүгээр баг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд нисэх буудлын нийт бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд шинэ коронавирусийн одоогийн нөхцөл байдлын чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, халдварын эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар болон зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо сэдвээр болон нэг удаагийн хамгаалах өмсгөлийг хэрхэн зөв өмсөж тайлах талаар үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Мөн Улаанбаатар-Ховд чиглэлийн агаарын тээврээр зорчин ирж буй зорчигчдод яриа таниулга хийж сэрэмжлүүлэг материал тараан ажилласан.

Ховд нисэх буудлын хүлээлгийн заал, 00-ийн өрөө, нийтийн хоолны заал, шатны бариул, албан өрөөнүүд зэрэг нийт 2069 мкв талбайд ариутгал, халдваргүйтгэлийг стандарт зааврын хийж гүйцэтгэлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.02.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter