Цаг үеийн
‘Шарилжгүй Улаанбаатар’ 5 дугаар аян үргэлжилж байна
1396

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг  хамтдаа” уриан дор 5 дахь жилдээ хэрэгжиж буй “Шарилжгүй Улаанбаатар-5” аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эзэмшлийн талбай дахь шарилж, хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аян нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд эхний үе шат энэ оны 7 дугаар сарын 16-30-нд, хоёр дахь үе шат ирэх 8 дугаар сарын 10-25-ны  хооронд болж байна. Энэ нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийслэл хотод эрүүл амьдрах орчин бүрдүүлэн, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.

Нийтлэгдсэн огноо: 2020.07.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter