ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа
896

Хэнтий аймгийн ЗӨСТ-өөс Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07-р сарын 21-ний өдрийн “Тарваган тахал өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх” тухай албан даалгаврын хүрээнд аймгийнхаа 12 сум тосгодын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулан “Тарваган тахал өвчний эмнэл зүй, ялган оношлогоо” сэдвээр аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч Г.Оюунзаяа, “Тарваган тахал өвчний төлөв хандлага, тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед ЭМБ-аас хэрэгжүүлэх анхны арга хэмжээ” сэдвээр ЗӨСТ-ийн тархвар судлагч эмч Г.Ганцэцэг, “Өвчтөнөөс сорьц авах арга техник” сэдвээр ЗӨСТ-ийн лабораторийн эмч Л.Эрдэнэчимэг нар цахим сургалт зохион байгууллаа.  Мөн тарваган тахлаас сэрэмжлүүлэх мэдээллийг Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Хурх, Мөрөн, Бэрх, Батноров, Тахилгат, Өлзийт тосгоны  малчин иргэд, аравтын эрхлэгч нийт 1200 хүнд түгээгэд байна.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутагт 30 өрхийн 117 иргэнийг хамруулан тархвар судлалын шинжилгээ явуулж, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдвар, коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх яриа таниулга зохион байгуулж, санамж хуудас 150 ширхэгийг тараан сурталчиллаа. Иргэдийн дунд тарваган тахал өвчний талаарх мэдлэг хандлага 83.3% байна.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter