ЗӨСТ
Баруун таван сумдад сургалт сурталчилгааны ажил хийлээ
856

2020 оны 07-р сарын 20-оос 07-р сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр олгосон төсөлт хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Булган зэрэг тарваган тахлын А зэрэглэл буюу хүн өвчлөх магадлал маш өндөр, тарваган тахлын байгалийн голомттот бүс нутгийн зуслангийн айл өрх, иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Нийт 5 сумын 12 цэгт газар буюу Цэцэг сум, Ангиртын гол дагуу, Мөст сум, Баянзүрх, Бодончийн гол дагуу, Алтай сум, Үенч сум, Ганц Харгайт, Улаан ганга, Сөнхөл, Булган сум, Бумбатай гэсэн төлөвлөгөөт 12 цэгт газраар явсан.

Энэ хугацаанд нийт 272 айл өрхийн 1500 иргэдэд сургалт, яриа хийж, 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулж, 5620 ширхэг  санамж хуудас тараан 1730 км замыг туулж ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter