Ковид-19
582

  • Эрх зүй
  • Иргэд, өрх гэрт өгөх зөвлөмж
  • Аж ахуйн нэгж, албан байгууллагад өгөх зөвлөмж
  • Эрүүл мэндийн байгууллагад өгөх зөвлөмж
  • Түгээмэл асуулт, хариулт

Эрх зүйн акт Нэр Огноо Дугаар Татах
Улсын онцгой комиссын даргын тушаал Ажлын хэсэг байгуулах тухай 2021-03-17 24 Татах

ДЭМБ цар тахлын хяналт, хариу арга хэмжээг үргэлжлүүлсээр байна. Мэдээллийн сүүлийн шинэчлэл 2020 оны 11-р сарын 10-нд хийгдсэн. Covid-19 дэлхий даяар хэрхэн тархаж байгаа болон хүмүүст яаж нөлөөлж байгаа талаарх мэдээллүүд нэмэгдсээр байгаа тул энэхүү Q&A (Асуулт ба Хариулт)-г шинэчилж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ДЭМБ-ын дараах хаягаас авна уу. https://www.who.int/covid-19

  • Covid-19 гэж юу вэ?

    COVID-19 бол SARS-CoV-2 хэмээх шинэ коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. БНХАУ-ын Ухань хотод ‘Вируст уушгины хатгалгаа’ нэрээр бүртгэгдсэн багц тохиолдлыг 2019 оны 12-р сарын 31-ний өдөр мэдээлснээр ДЭМБ анх энэ шинэ вирусын талаар мэдсэн.

  • Covid-19 ямар шинж тэмдгүүд үзүүлдэг вэ?

    Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд: Халуурах, Хуурай ханиалгах, Ядарч сульдах. Цөөн тохиолддог, зарим өвчтөнд нөлөөлж болзошгүй бусад шинж тэмдгүүд: Амтлах, үнэрлэх чадвараа алдах, Хамар битүүрэх, Нүд улайх (Коньюнктивит), Хоолой өвдөх, Толгой өвдөх, Булчин, үе мөч өвдөх, Арьсны янз бүрийн тууралт, Дотор муухайрах, бөөлжих, Суулгах, Дэгжиж жихүүцэх эсвэл толгой эргэх. Ховор тохиолддог шинж тэмдгүүд: Амьсгал давчдах, Хоолны дуршилгүй болох, Самуурах, Цээжээр хөндүүрлэх, Өндөр температур (38 ° C-аас дээш), Цочромтгой болох, Ухаан буурсан (заримдаа таталттай холбоотой), Сэтгэл түгших, Сэтгэлийн хямрал, Унтах эмгэг, Тархины цус харвалт, тархины үрэвсэл, дэмийрэл, мэдрэлийн гэмтэл зэрэг илүү хүнд, ховор тохиолддог мэдрэлийн хүндрэлүүд.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter