Цаг үеийн
Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
1249

ХУГАЦАА ОЙРТСООР…

Дэлхий дахины хүчин чармайлтын дүнд 2000 оноос хойш аврагдсан хүний тоо 2019 онд өвчилсөн хүний тоо 2019 онд сүрьеэгээр нас барсан хүний тоо 2019 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүний тоо

 

Сүрьеэ өвчний эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, дэлхийн хэмжээнд сүрьеэгийн тархалтыг зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 3-р сарын 24-нд Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Доктор Роберт Кох 1882 оны энэ өдөр сүрьеэгийн үүсгэгч нянг нээсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ өвчнийг оношлох, эмчлэх замыг нээжээ. Үүнээс хойш 1898 онд Теобальд Смит хүн ба үхрийн сүрьеэгийн нян Mycobacterium tuberculosis (M. tuberculosis), Mycobacterium bovis (M.bovis) гэсэн ялгаатай зүйл болохыг тогтоосон өгүүллээ нийтлүүлсэн билээ.

Сүрьеэ нь үхлийн хамгийн аюултай өвчнүүдийн нэг хэвээр байсаар байна. Өдөр бүр 4000 гаруй хүн сүрьеэгийн улмаас амь насаа алддаг бол 28000 орчим хүнийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, эдгээж байна. Сүрьеэтэй тэмцэх дэлхий дахины чармайлтын хүчинд 2000 оноос хойш 63 сая хүний ​​амийг аварчээ.

Энэ жилийн сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийн сэдэв нь “Хугацаа ойртсоор” бөгөөд сүрьеэ өвчинтэй тэмцэхэд дэлхийн удирдагчдын өгсөн амлалтын хугацаа дуусч байгааг тэдэнд сануулж байгаагаараа онцлог болж байна. Мөн энэ нь Сүрьеэг устгах үйл ажиллагаа COVID-19 цар тахалтай холбоотойгоор эрсдэлд орсон цаг үетэй давхцаж байгаа бөгөөд  урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг хангахад чиглэдэг ДЭМБ-аас гаргасан Бүх Нийтийн Эрүүл мэндийн Хангах зорилттой ч шууд холбогдох юм.

Эх сурвалж:  https://www.who.int/campaigns/world-tb-day/world-tb-day-2021

https://www.oie.int/en/animal-health-in-the-world/animal-diseases/bovine-tuberculosis/

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter