Таны мэдлэгт
Ариутгал, халдваргүйжүүлэлт гэж юу вэ?
19935

Халдваргүйжүүлэлт

Гадаргуу дээрх өвчин үүсгэгч бичил биетнийг өвчин үүсгэхгүй хэмжээнд хүртэл цөөрүүлэх, устгах арга ажиллагааг хэлнэ.

Ангилал:

  1. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт – Бүх төрлийн халдварын эх үүсвэрийн дамжуулагчийн замыг таслан зогсоох зорилгоор хийнэ.
  2. Голомтын халдваргүйжүүлэлт – Байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлт гэж 2 ангилна.
  • Эцсийн халдваргүйжүүлэлт – Голомтод нэг удаа хийдэг ба халдварын эх үүсвэрийг таслан зогсоох зорилгоор өвчтөн эдгэрсэн, шилжсэн, нас барсан зэрэг тохиолдолд хийдэг.
  • Байнгын халдваргүйжүүлэлт – Халдварын эх уурхайг тээгчийн ба өвчтөний бие махбодиос өвчин үүсгэж байгаа бичил биет ялгарч гарсны дараа хурдан устгах зорилгоор өвчтөн байгаа газарт хийдэг.

Ариутгал

Хими, физикийн аргаар багаж, материал дээр байгаа бүх төрлийн бичил биетнүүдийг бүрэн устгах арга ажиллагааг хэлнэ.

Ариутгал хийсний дараа ямар ч бичил биет байх ёсгүй.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter