Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг таслан зогсооход орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж буй хариу арга хэмжээний багуудын чадавхыг сайжруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор цахим сургалт 2021 оны 04-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус сургалтын хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч нар COVID-19 халдварын үед голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх арга, технологи, хэрэглэгдэх халдваргүйжүүлэлтийн бодист тавигдах шаардлага, эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх, цогцос хадгалах, тээвэрлэх, оршуулах үеийн халдваргүйжүүлэлт, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газрууд, орон сууц, гэр хороолол, айл өрх, гадаад орчин, хог хаягдлын халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж боловсруулах, түгээх, халдвараас сэргийлэх, хувийн хамгаалах хэрэгсэл, өмсөх, тайлах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус сургалтад аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн нийт 372 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.
Нийтлэгдсэн огноо: 2021.04.13