Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд шинэ коронавируст халдварын (Ковид-19) голомтот бүс нутгаас ард иргэдийг татан авах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаа. Төвийн хариу арга хэмжээний 3 баг халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 448 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 129018.9 м2 талбайд хийсэн. ЭМГ-ын тандалтын багийн гаргасан сэжигтэй тохиолдлын маршрутын дагуу голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг 336 байгууллагын 10,153,448м2 талбайд, мөн 38 айл өрхийн 13,390м2 талбайд, 802 тээврийн хэрэгсэлийн 22,988м2 талбайд, тусгаарлах болон шинжилгээний түр цэгт 31 удаагийн 5214м2 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.06.23