Зөвлөгөө
Тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
1674

Сэргийлэх арга хэмжээ:

Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд Засаг зхиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулна.

Тарваган тахал өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын хэлтэс, штабын хурлаар хэлэлцүүлэн, жил бүр тодотгол хийж, хэрэгжүүлнэ.

Хүн амд тарваган тахлын талаар сурталчилгаа хийж, зөв дадал, хандлагыг бий болгох, тарваган тахлын голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.

Тарваган тахлын голомттой нутгийг хянах, шинжлэх, байгалийн голомт дахь халдварын эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Олн улсын онгоцны буудалд нисэх онгоц буулгах, хилийн боомтод галт тэрэг, авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter