ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
339

Байгууллагын календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04-р сарын 01-13-ны хооронд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумын 4 сектор, 35379 га талбайг хамруулан хачигт халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний гол зорилго нь хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх, идэвхжлийн төлөв байдал, зүй тогтлыг судлах, нягтшилтын зураглал хийх зэргээс гадна цаг уурын үзүүлэлт, агаарын чийгшилт, салхины хурд, агаарын даралт хур тунадас зэрэг нь хачигт хэрхэн нөлөөлж байгааг судлах байсан.

Хачигт халдварын тандалт шинжилгээгээр 12 цэгт газарт 72 дарцаг/км ажиллуулан бэлчээрээс 225 хачиг, 5 цэгт газар малаас 65 хачиг цуглуулсан. Мөн хавхат хоног-50, зангат хоног-50 ажиллуулж жижиг мэрэгч 10-ийг олзворлон самналт хийж, үүнээс 8 хачиг түүвэрлэн нийт 298 хачгийг цуглуулж зүйлийн бүрдэлийг тодорхойллоо.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэж цуглуулсан нийт хачигнаас хачигт риккетсиозын халдварыг тодорхойлуулах шинжилгээ хийгдэж байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.04.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter