ЗӨСТ
Боом өвчний хяналтын шинжилгээ хийж байна
441

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны 06-р сарын 03-аас Эрдэнэбулган сумын хүнс, түүхий эдийн “ХАСУ” худалдааны төвд боомын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Шинжилгээгээр нийт 170 сорьц цуглуулж сорьцыг бичил харах, нян судлал, биологийн аргаар шинжилж байна.

Хяналтын шинжилгээний үед хүнс, түүхий эдийн худалдааны төвийн ажилчдаас боом өвчний тандалт судалгааны асуумж судалгааг 50 хүнээс авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, зөвлөмж тарааж сурталчилгаа хийв.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter