Цаг үеийн
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд “Молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх” ажлын байран дахь сургалт хийгдэж байна
630

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сантай хамтран МОН-9218 төслийн хүрээнд 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажлын байран дахь Молекул биологийн сургалт зохион байгуулж байна.

2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байна.

            Уг сургалтаар:

  1. Зоонозын шалтгаант халдварт өвчний лабораторийн оношилгоог тухайн орон нутагт цаг алдалгүй хурдан шуурхай зохион байгуулах чадавх бүрдүүлэх.
  2. Салбар төвүүдийн лабораторийн био аюулгүй ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлснээр MNS ISO 15189:2015 итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын урьдчилсан бэлтгэл ажил хангах.
  3. Био-аюулгүй байдал, чанар, захиргаа хүний нөөцийн чиглэлээр дэмжлэгт хяналт, зөвлөн туслах ажлууд хийгдэж байна.

Нийтэлсэн огноо: 2023.08.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter