Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс MON-9218 төслийн хүрээнд ‘АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДЭД МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОНОШИЛГООГ НЭВТРҮҮЛЭХ’ ажлын байран дахь сургалт 14 салбар төвүүдэд хоёр сарын турш амжилттай зохион байгууллаа.
Энэхүү төслийн үр дүнд 4 салбар төв /Ховд, Өвөрхангай, Завхан, Багануур/ полимеразын гинжин урвал /ПГУ/-ыг бие даан хийж нийтдээ 1175 сорьц шинжилснээс 252 сорьц эерэг тодорхойлогджээ. Мөн MNS ISO 15189:2015 итгэмжлэлийн сургалтад салбарын 193 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Цаашид Өмнөговь, Баянхонгор, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулан, ПГУ амжилттай бие даан хийхэд туслахаар ажиллаж байна. Энэ оны эцэст үндэсний төвөөс зоонозын салбар лабораториудын 50% нь ПГУ-ыг амжилттай нутагшуулах, 2024 онд 100%-д хүргэх зорилт тавин бэлтгэл ажлууд хийгдэж байна.
БИДНИЙ АЖИЛД ТУСЛАЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА