БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Зэрлэг амьтдын өвчний судалгааны сүлжээ олон улсын симпозиум”-д 2023 оны 12 дугаар сарын 5-7-нд оролцож Зоонозын өвчин судлалын үндэсний төв, БНХАУ-ын Амьтан судлалын олон улсын нийгэмлэг (ISZS)-тэй тарвага, бусад мэрэгчид болон бүүргийн элбэгшил, тархалтын судалгаа, тарвага, бусад мэрэгчдээр халдварлах тахлын эрсдэлийг бууруулах бэлдмэлийн туршилт хийх, тахлын тархалтыг мэрэгчид болон бүүргийн элбэгшилтэй зэрэгцэн хянах, семинар, сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийтэлсэн огноо: 2023.12.17