Цаг үеийн
“Хумхаа өвчний хяналт, сэргийлэлт” сэдэвт сургалт зохион байгууллаа
72

 “Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхий өдөр”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран хумхаа өвчний голомтот бүс нутагт үйл ажиллагаа зохион байгуулдаг эрсдэлт бүлгийн хүн ам болох цэргийн албан хаагчдад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус төвөөс сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн 112 ажилтан, алба хаагчид хамрагдав. Сургалтаар шумуулд хазуулахаас сэргийлэх арга, хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний талаарх мэдээлэл, хүнд илрэх шинж тэмдэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ яаралтай авах арга хэмжээ зэрэг мэдээллийг өгч ажиллалаа.

Нийтэлсэн огноо: 2024.04.26

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter